Хайх

Maserati Ghibli: Мөрөөдөл биелдэг

Maserati Ghibli: Мөрөөдөл биелдэг

Спорт зан чанар

Text: Buro.Mongolia


Зураг:

Maserati Е серийн анхны дөрвөн хаалгатай спорт загварын Maserati Ghibli седан машин гаргалаа

Maserati Ghibli нь арай том Quattroporte-гийн загварын суурин дээр үүссэн учраас гаднаас нь харахад арай хүчирхэг, ширүүн төрхтэй ч юм шиг. Энэ автомашины загварын гол онцлог нь спорт хэв маяг болон динамик шинж чанарууд нь юм.  Италийн дээд зэрэглэлийн тус брэнд олон нийтэд илүү хүртээмжтэй байх боломжтойгоор бүтээсэн анхны загвар нь Ghibli юм.  Хэдий тийм ч гэлээ энэхүү автомашин нь Maserati-гийн уламжлалт тансаглалуудыг өөртөө шингээсэн. Салондоо үнэт модон гадарга болон Poltrona Frau-гийн савхин бүрэлттэй, Ermenegildo Zegna-гийн торгон оруулгатай, спорт загварын урд тавцантай ба "мууран нүдэн" урд гэрэл ба радиаторын сараалжтай хийгджээ. 

Ghibli-гийн үндсэн үзүүлэлт нь хос зургаан цилиндртэй, 3,0 литрийн турбочаржерийн багтаамжтай V-хөдөлгүүр, найман араатай хурдны хайрцаг, хойд хөдлөгч ашиглах эсвэл дөрвөн дугуйгаараа зэрэг "маажих" Q4 системтэй. Ghibli 100 км цаг хурдыг 4,8 секундэд авах бол  дээд хурд нь 284 км цагийн хурдтай байна.

цааш үзэх