Хайх

Өнгөрсөн ба ирээдүйн хослол: Mercedes-Benz Maybach Vision 6 цахилгаан машин

Концепц

Text: Buro.Mongolia


Зураг:

Mercedes-Benz Maybach Vision 6 автомашин нь хамгийн тансаг автомашинуудын танилцуулга болдог Concours d'Elégance автомашины шоу дээр танилцуулагдсан байна

Одоогоор цахлайн далавч гэдэг хочтой болоод байгаа энэхүү машин хүмүүсийн анхаарлыг маш их татаж байгаа юм. Дизайны хувьд өнгөрсөн үеийн элементүүдийг харж болох ч, ерөнхийдөө маш футурист загвартай болжээ. Mercedes-Benz Maybach Vision 6 автомашины концепц нь бүхэлдээ цахилгаан хүчээр ажиллах юм. Техникийн үзүүлэлтийн хувьд 750 морины хүчтэй ба дөрөв хүрэхгүй секундед 100 км хурд авах боломжтой. Харин дээд хурд нь 250 км/цаг хүрэх бөгөөд нэг цэнэглэсэн байхад 500 хүртэлх км зайг туулж чадна. Хамгийн сонирхолтой нь бараг зургаан метр урттай уг машинд ямар ч товчлуур байхгүй ба бүх мэдээлэл нь урд талын цонхон дээр гарч ирдэг байна. Одоогоор энэ машин яг хэдийд, ямар үнэтэйгээр худалдаанд гарах нь албан ёсоор тодорхой болоогүй байгаа юм.

цааш үзэх