Хайх

Илүү тухтай бас ухаалаг: Porsche Улаанбаатар шинэ үеийн Panamera автомашиныг танилцууллаа

Тансаг салонтой спорт автомашин

Text: Г.Тэмүүлэн

Тансаг зэрэглэлийн спорт автомашины чиг хандлагыг тодорхойлж, өөрсдийн гэсэн философиор бүхэл бүтэн амьдралын хэв маягийг дэлгэрүүлж чадсан Германы алдарт Porsche брэнд Монгол улсын хэрэглэгчдэд хүрээд багагүй хугацааг ардаа орхижээ. Энэ хугацаанд бидэнд хамгийн тансаг, дэвшилтэт технологиор бүтээгдсэн, хурдан хүлгүүдийг танилцуулсаар ирсэн тус брэнд өнөөдөр шинэ үеийн Panamera загвараа дэлгэлээ.

Юуны өмнө энэхүү шинэ Panamera-г гаднаас нь харахад илүү урт бөгөөд хэлбэр нь бүр ч хурц болсон харагдана. Бүхэлдээ хөнгөн цагаанаар бүтээгдсэн эх биетэй шинэ автомашин нь өмнөх загвараасаа 35 мм урт, 6 мм өргөн, 5 мм өндөр болсон байгаа. Тэгвэл доторх салоны хувьд Porsche энэ удаад маш том шинэчлэлт хийжээ. Автомашины салонд ормогц юуны түрүүнд урд хэсэгт суурилуулсан 12 инчийн, өндөр нарийвчлал бүхий мэдрэгчтэй дэлгэц анхаарал татна. Энэхүү ухаалаг дэлгэцийн тусламжтайгаар агааржуулалт, дугуйн даралт зэрэг автомашиныхаа бүхий л тохиргоог хийх боломжтой. Шинэ загварын бас нэг онцлог зүйл нь Apple CarPlay систем юм. Шинэ Panamera нь дотроо Apple CarPlay системийг суулгаснаар хэрэглэгчид автомашинаа өөрийн ухаалаг утас эсвэл таблеттай  залган интернеттэй холбогдож, iOS үйлдлийн систем дээрх хүссэн аппаа ашиглаж болно.

Мөн шинэ загварын салон нь илүү том зайтай тул тав тухыг дээд зэргээр хангана. Энэ талаар Porsche Улаанбаатар-ын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм "Энэхүү Panamera нь өмнөх загваруудаас илүү багтаамж сайтай болсон. Жишээ дурдахад өмнөх үеийн Panamera нийт дөрвөн хүний л суудалтай байсан бөгөөд хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд төдийлөн тохиромжтой биш байсан юм. Тиймээс бид энэ удаад арын суудлыг илүү зайтай болгож өгснөөр шинэ Panamera гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой болж байгаа юм. Ингээд ч зогсохгүй илүү урт ба өргөн загвартай тул тээшний багтаамж ч мөн нэмэгдсэн байгаа" гэж тайлбарлалаа.

Шинэ үеийн Panamera нь дотроо Panamera 4S, Panamera Turbo, Panamera 4 Sport Turismo зэрэг нийт 10 гаруй төрлийн автомашин багтаасан бөгөөд загвар тус бүрээс хамаарч техникийн үзүүлэлт ба үнэ нь хэлбэлзэх юм. Тухайлбал техникийн үзүүлэлтийн хувьд шинэ үеийн Panamera нь 330-550 морины хүчтэй бөгөөд дээд хурд нь 264-306 км/цаг хүрнэ. Мөн энэхүү хүчирхэг спорт автомашины дотор 2,9-4,0 литрийн багтаамжтай V6 ба V8 хөдөлгүүр суулгагдсан байгаа. Харин үнийн хувьд Porsche Улаанбаатар төв дээр худалдаалагдаж байгаа шинэчлэгдсэн Porsche Panamera 4S загвар нь 440 сая төгрөг юм байна. Дашрамд дурдахад хүчин чадал ба тоноглолоос хамаарч автомшины үнэ өөрчлөгдөх боломжтой.

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

цааш үзэх