Хайх

Rolls-Royce компани Phantom загвараа үйлдвэрлэхээ зогсооно

Rolls-Royce компани Phantom загвараа үйлдвэрлэхээ зогсооно

Түүнээс зөвхөн хий үзэгдэл л үлдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Rolls-Royce Phantom загварын үйлдвэрлэлийг зогсоож, шинэ шугам гаргах төлөвлөгөөтэй байна

Саяхан Rolls-Royce компани одоо үйлдвэрлэгдсэн байгаа хамгийн сүүлийн Phantom-ын зургийг нийтлэж, энэ оны сүүл гэхэд одоогийн  Rolls-Royce Phantom загварын үйлвэрлэлийг  бүр мөсөн зогсоохоо мэдэгдсэн байна.

Нэг талаас энэ нь гуниглах шалтгаан мөн ч гэлээ нөгөө талаар автомашин цуглуулагчдад сайхан мэдээ болсон байна. Учир нь энэ үйл явдалтай холбогдуулж Rolls-Royce компаний зүгээс цуглуулагчдад зориулж Zenith нэртэй 50 ширхэг Phantom автомашиныг үйлдвэрлэсэн бөгөөд бүгд зарагдаад дууссан гэнэ. Zenith цуглуулгад орсон машин бүрийн удирдлагын хэсэгт тусгай дугаар бүхий хөнгөн цагаанаар хийсэн хавтан суурилуулж өгчээ. Мөн гарын түшлэг хэсэгт тус автомашины үйлдвэрлэгдсэн байршлыг харуулсан сийлбэр нэмэгдсэн байна. 

Rolls-Royce компани Phantom загвараа үйлдвэрлэхээ зогсооно (фото 1)

Харин Rolls-Royce Phantom-ын цоо шинэ, найм дах үеийг бид 2017 он гэхэд харах болно. Гэхдээ энэхүү шинэ шугамд купе болон кабриолет загварууд орохгүй. Шинэ Phantom-ыг бүтээхдээ өндөр технологи болон хөнгөн цагаан оруулан бүтээж байгаа бөгөөд одоогоор туршилт хийгдээд эхэлсэн байна.

Rolls-Royce компани Phantom загвараа үйлдвэрлэхээ зогсооно (фото 2)

цааш үзэх