Хайх

Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ?

Rolls-Royce “Sweptail”

Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ?

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce компани "Sweptail" нэртэй хоёр хаалгатай суудлын автомашин Итали дахь Concorso d'Eleganza Villa d'Este авто шоуны үеэр танилцууллаа. Rolls-Royce компанийн мэдээллэснээр нэрээ нууцалсан нэгэн эрхэм 2013 онд зөвхөн түүнд тусгайлан зориулсан тансаг хүлэг бүтээж өгөхийг хүссэн аж. Тэрээр дарвуулт завь, хувийн онгоц цуглуулагч бөгөөд 1920-1930 оны тансаг зэрэглэлийн дарвуулт завьнаас сэдэвлэсэн цор ганц бүтээлийг захиалжээ.

Харин Rolls-Royce компани ойролцоогоор дөрвөн жил ажилласны эцэст түүний хүслийг биелүүлж, шилэн дээвэртэй үзэсгэлэнт автомашиныг бүтээсэн байна. Одоогийн байдлаар тус компани автомашины техникийн үзүүлэлт ба үнийг албан ёсоор олон нийтэд дэлгээгүй ч мэргэжилтнүүд тус хүлэг нь Rolls-Royce Phantom-ын загвар дээр суурилсан тул 6,75 литрийн багтаамжтай, V-12 хөдөлгүүртэй хэмээн таамаглаж байгаа юм. Харин үнийн хувьд Rolls-Royce "Sweptail" нь 13 сая долларт хүрэх тооцоолол гарчээ.

Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ? (фото 1)Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ? (фото 2)Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ? (фото 3)Sweptail: 13 сая долларын үнэтэй Rolls-Royce ямар харагддаг вэ? (фото 4)

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх