Хайх

Женис Жоплины хиппи машин Флоридад болох авто үзэсгэлэнд тавигдана

Женис Жоплины хиппи машин Флоридад болох авто үзэсгэлэнд тавигдана

Энэ хавар

Text: Buro.Mongolia


Зураг:

Рок н роллын түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй бидэнд гайхамшигтай хөгжмийн долоон цомгоос гадна бас нэг зүйл үлдээжээ

Жим Моррисон, Жимми Хендрикс бас Женис Жоплин гурав хөгжмийн ертөнцийн хамгийн хачирхалтай найзууд байлаа. Тэд бүгд рок хөгжмийн одууд байгаад зогсохгүй цөмөөрөө 1970 онд хар тамхинаас болж 27 насандаа таалал төгсөцгөөсөн юм.  Харин одоо удахгүй гуравдугаар сарын 11-13 ны хооронд болох Amelia Island Concours автомашины үзэсгэлэнд Женис Жоплиныг эргэн дурсах нэгэн үйл явдал болох гэж байна. Тус үзэсгэлэнд дэлхийн өнцөг бүрээс хамгийн сонирхолтой гэсэн 250 машин цугларах бөгөөд түүний дотор Женис Жоплины үнэнч хүлэг багтаж, түүний шүтэн бишрэгчдийг баярлуулах боллоо. Женис өөрийн машинаа гоёсон энэхүү зургийг "Ертөнцийн Түүх" хэмээн нэрлэдэг байжээ. 

Женис "Би тайзан дээр 25000 хүнтэй аз жаргалаар бялхаж гэрлүүгээ ганцаар харьдаг" хэмээн ярьсан байдаг. Магадгүй тэр их аз жаргалаа Женис энэ л машин дотроо мэдрэн, салхи татуулан давхидаг байсан биз ээ.

Женис Жоплины хиппи машин Флоридад болох авто үзэсгэлэнд тавигдана (фото 1)

цааш үзэх