Хайх

Жеймс Бондод таалагдана: Aston Martin DB11 Volante загвар танилцуулагдлаа

Спорт загварын кабриолет

Text: Бюро 24/7

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Aston Martin компани DB11 Volante гэх шинэ загвараа танилцууллаа. Тэд энэхүү кабриолет загварын хүлгийг "Спорт загварын төгс кабриолет" хэмээн тодорхойлсон байна.

Aston Martin DB11 Volante загвар нь дөрвөн литрийн багтаамжтай, V8 хөдөлгүүртэй бөгөөд нийт 510 морины хүчин чадалтай аж. Гэхдээ энэхүү шинэ автомашин нь хүчирхэг атлаа жолоодоход илүү зөөлөн, эвтэйхэн болсон байна.

"Манай харилцагчдын хувьд Volante загвар нь үргэлж ямар нэг онцгой зүйлсийг бэлгэдэж ирсэн. Энэ бол стиль, үзүүлэлт ба өндөр мэдрэмжийн хослол болсон спорт загварын автомашин юм. Шинэ загвар энэ бүх зүйлсийг өөртөө шингээж өгсөн байгаа" гэж Aston Martin компанийн ерөнхий захирал Энди Палмер хэлсэн юм. Сонирхсон хүмүүс энэхүү супер автомашиныг 2018 оны эхээр худалдан авах боломжтой. Харин үнийн хувьд Aston Martin DB11 Volante нь 216,495 ам.доллараар худалдаалагдах болно.

 

 

 

  • Зураг:
Цааш үзэх