Хайх

Buro 247 тойм: Hermès-ийн эрэгтэй цуглуулга, хавар-зун 2016

Buro 247 тойм: Hermès-ийн эрэгтэй цуглуулга, хавар-зун 2016

Өнгөнүүд, спорт мөн 1970-аад он

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Hermès загварын ордон эрэгтэй, шинэ даруухан маш өгөөмөр цуглуулгаа толилууллаа.

Вероник Нишаньян нь Hermès-ийн эрэгтэй шугамыг удирдаад 25 жилээс  хэдийн хэтэрсэн ч үзэгчдийг гайхашруулдаг хэвээрээ байна. Энэ цуглуулгад загвар зохион бүтээгч блейзер, футболк, хүрмээ ургамлын болон хагас абстракт хээ угалзаар чимжээ. Цуглуулгад спортын хэв маяг илт давамгайлсан боловч хотын хэмнэлд тохируулсан байлаа.

Ерөнхийдөө цуглуулга нь өнөө үеийн загварын салшгүй хэсэг 1970-аад оныг санагдуулна. Мөн загварын ордны алдарт торгон алчуур загвар өмсөгчдийн хүзүүг  тун дэгжнээр ороосон байлаа.

 

цааш үзэх