Хайх

Бюро 24/7 тойм: adidas Football x Gosha Rubchinskiy

Бюро 24/7 тойм: adidas Football x Gosha Rubchinskiy

Text: Buro.Mongolia


Зураг:

Загварын салбарт шуугиан дэгдээсэн орос дизайнер Гоша Рубчинский германы спорт брэндтэй хамтарч, хөл бөмбөгийн сэдэвтэй цуглуулга гаргалаа

Өчигдөр Калининград хотод adidas Football x Gosha Rubchinskiy загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер Гоша Рубчинский хамгийн сүүлд 2009 онд өөрийн цуглуулгыг Оросод танилцуулж байсан бөгөөд тэр цагаас хойш түүний загварын шоунууд Парисын эрэгтэй загварын долоо хоног болон Флоренцын Pitti Uomo арга хэмжээ рүү шилжсэн юм.

Загварын шоу энэ удаад Калининград хотод зохиогдох болсон шалтгаан нь цуглуулгын хөл бөмбөгийн сэдэвтэй холбоотой юм. Энэ хотод Оросын хамгийн эртний хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байдаг төдийгүй мөн шинэчлэгдсэн талбай дээр 2018 онд хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах гэж байгаа.

Үндсэн элементүүд: Цуглуулга спорт хослол, судалтай хээтэй хөл бөмбөгийн футболка, өдөн куртка ба парка хүрэм, өргөн эсгүүртэй жийнсэн өмд, малгайтай цамц ба дугуй хэлбэрийн цоолбортой свитер цамцнаас бүрджээ. Мөн бүх загварууд дээр "ФУТБОЛ" гэж бичигдсэн байгаа.

Үндсэн өнгөнүүд: Улаан, хар, цагаан, цэнхэр, хаки ногоон ба цайвар цэнхэр өнгөнүүд давамгайллаа.

Стилистик аргачлал ба аксесуар: Олон өнгийн бүс, олон давхарлах аргачлал, дэгээ зүүгээр нэхсэн зангиа, берет ба саравчтай малгай, Зөвлөлтийн үеийн хуучин тэмдгүүд, "Гоша Рубчинский Россия" гэх бичигтэй дэгээ зүүгээр нэхсэн ороолт, ACE 16+ SUPER пүүз гэх зэрэг элементүүд цуглуулгыг илүү сонирхолтой болгож өглөө.

Бүтээлч санааны эх үүсвэр: ОХУ-ын цагдаагийн ба цэргийн дүрэмт хувцас, хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийн өмсгөл, оросын орчин үеийн залуучуудын соёл зэрэг нь дизайнерт бүтээлч урам өгсөн байна.

Бюро 24/7 тойм: adidas Football x Gosha Rubchinskiy (фото 1)

цааш үзэх