Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Fendi, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Fendi, хавар-зун 2017

Арын хашаан дахь үдэшлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Fendi-гийн загварын шоунд оролцсон загвар өмсөгчид зүгээр ч нэг тайз дээгүүр алхах биш, харин усан бассейны хажуугаар тайван зугаалж байлаа

Загвар өмсөгчийн ажил бидний төсөөлснөөс ч хэцүү байдгийг модель бүр хэлдэг. Загварын долоо хоногууд зөвхөн шоуны дараах хөгжилтэй үдэшлэгүүдээс бүрддэг юм биш. Моделиуд эхлээд маш олон тооны сонгон шалгаруулалтад оролцож, тэнцээгүй нэг нь сэтгэлээр унаж, харин тэнцсэн нэг нь олон цаг, өдрийн бэлтгэл хийдэг. Гэхдээ энэ удаагийн Fendi-гийн шоунд оролцох эрхээ авсан моделиудад том аз тохиосон харагдана. Учир нь Сильвия Вентурини-Фенди хавар-зуны эрэгтэй шоугаа "усан бассейны дэргэдэх үдэшлэг" сэдэвтэй зохион байгуулж, шоу болох орон зайг томоохон байшингийн арын хашаа мэт болгон засжээ.

Цуглуулгын хувцаснууд ч бас үдшийн сэдэвтэй сайхан нийцэж, дийлэнх моделиуд яг л далайн эрэг дээр амрахаар ирсэн жуулчид шиг харагдаж байлаа. Тэд богино ханцуйтай захтай цамц ба үслэг халаат өмсөж, халаасны хулгайчаас сэрэмжлэх үүднээс хүзүүнээсээ хэтэвч зүүсэн байв. Энэ бол жинхэнэ жуулчны төрх биш гэж үү?

Эрэгтэй загварын долоо хоног: Fendi, хавар-зун 2017 (фото 1)

Харин үлдсэн моделиуд усан бассейны дэргэд цагийг зугаатай өнгөрүүлж буй өсвөр насны хүүхдүүд шиг хувцасласан байлаа. Нэг модель анхаарал татам тод ногоон өнгөтэй шубыг углааш ба усны шоорттой хослуулсан бол, өөр нэг модель цэцгэн хээтэй пижам хослолоор гоёж, эрх чөлөөтэй уур амьсгал бүрдүүлсэн байв.

Эрэгтэй загварын долоо хоног: Fendi, хавар-зун 2017 (фото 2)

цааш үзэх