Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Lanvin, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Lanvin, хавар-зун 2017

Фестивалийн зочид

Text: Бюро 24/7

Альбер Эльбазыг гарснаас хойш Lanvin ордонд үймээн дэгдэж, ажилчид ба удирдлагын хооронд үл ойлголцол үүсээд байсан. Гэвч эрэгтэй шугамын бүтээлч захирал Лукас Оссендрайвер энэ талаар огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой. Тэр хээ угалзаар баялаг, сул эсгүүртэй, эрх чөлөөтэй, маш тайван загварууд урлажээ

Загварын ордны эрэгтэй шугамыг сүүлийн хэдэн жилийн турш амжилттай авч яваа Лукас Оссендрайвер бол нэг цуглуулга дотор олон төрлийн сэдэв ба хэв маягийг хольж, тэр дундаас өвөрмөц дүр төрх гаргаж ирдгээрээ гаршсан, чадварлаг дизайнер юм. Түүний цуглуулга их хэмжээний деталь ба төрөл бүрийн элементүүдээр дүүрэн байдаг ч тэдгээр нь хүний нүдийг ядрааж, толгой эргүүлэх биш, харин ч эсрэгээрээ хоорондоо төгс уусаж, маш байгалийн харагдаж чаддаг. Түүнээс гадна Оссендрайвер эрэгтэй хүнийг биед эвтэйхэн сул дүрс ба олон давхарласан загварчлалаар гоёж, огтхон ч хичээгээгүй мэт хайхрамжгүй дүр төрх бүрдүүлэх дуртай билээ.

Хаврын улирлын шинэ цуглуулгад тодорхой нэгэн сэдэв ажиглагдсангүй. Цуглуулгын гол дүрийн эрчүүд яг л хөгжмийн фестивалийн зочид, рок одууд, эсвэл хот хооронд шилжих дуртай аянчид шиг харагдаж байлаа. Харин зарим эрчүүд бүр ой модноос орк ба эльфүүдийг хайж буй компьютер тоглоомын баатруудыг санагдуулж байв. Гэхдээ энэ бүх эрс, тэрс төрхийг нэгтгэж байсан ганцхан зүйл нь яахын аргагүй эрх чөлөөтэй уур амьсгал юм.

цааш үзэх