Хайх

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Burberry, намар-өвөл 2016

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Burberry, намар-өвөл 2016

Коктейл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн сүүлийн буюу дөрөв дэх өдөр цуглуулгаа танилцуулсан Burberry брэндийн шууд дамжуулалтыг өчигдөр Бюро 24/7 хамт олон вебсайт дээрээ цацсан билээ. Одоо харин загварын шоуны товч тоймыг сонирхоно уу

Бүтээлч захирал Кристофер Бэйли шинэ эрэгтэй цуглуулгадаа Burberry брэндийн гол шинж тэмдэг болсон спортлог, дэгжин, тансаг гэсэн гурван чанарыг хослуулан, хүчирхэг коктейл болгон найрууллаа. Түүний бүтээсэн цуглуулгад цэргийн хэв маяг, том хэмжээснүүд, дөрвөлжин хээтэй ноос ба хонины ноос гэх намар-өвөл улирлын хамгийн гол трендүүд нэгэн зэрэг багтжээ.

Лондонгийн Кенсингтон цэцэрлэгт хүрээлэн дотор босгосон "майханд" Mercury шагнал хүртсэн уран бүтээлч Бенжамин Клементин төгөлдөр хуур тоглон, амьдаар дуулж, харин Канад, Хятад гаралтай Крис Ву ба бидний сайн мэдэх шинэхэн од Рут Белл зэрэг загвар өмсөгчид бүрэнхий орчинд тайзаар алхаллаа.

Цуглуулгын гол загваруудаас дурдвал том алтан товчтой ба улаан өнгийн оруулгатай цэргийн пальто, том хэмжээстэй анорак, цув, хонины ноосон дотортой парка, мөн хиймэл үстэй том хүрэм байлаа. Эдгээр загваруудын ихэнх нь урдаа цахилгаантай бэлтгэлийн цамцтай хосолсон байв. Өөрөөр хэлбэл энгийн атлаа тансаг цуглуулга болжээ.

цааш үзэх