Хайх

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Topman Design, намар-өвөл 2017

Лондонгийн эрэгтэй загварын долоо хоног: Topman Design, намар-өвөл 2017

Ажилчин ангиас хүчиллэг өнгийн галзуурал руу шилжсэн нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Гордон Ричардсон намар-өвөл 2017 улирлын цуглуулгыг бүтээхдээ толгойд байгаа бүхий л "галзуу" санаануудаа нэг доор хэрэгжүүлсэн харагдана. Үр дүнд нь тэр амралтын өдрүүдээрээ 1990-ээд оны уур амьсгалтай үдэшлэг дээр цагаа зугаатай өнгөрүүлэх дуртай, психоделик хээтэй хувцас өмсдөг боомтын ажилчдыг дүрсэлсэн байв.

Үндсэн элементүүд: Шотландын тосгоны залууд зориулсан прагматик хувцас ба амралтын өдрүүдийн электроник үдэшлэгт тохирох полиэстер хослолууд цуглуулгыг тодорхойлно. Түүнээс гадна цуглуулгад өдөр тутамд өмсөж болох жигд өнгөтэй свитер цамц, өргөн эсгүүртэй жийнсэн өмд ба хүчиллэг өнгөтэй борооны цув бий.

Үс засалт ба нүүр будалт: Английн дуучин Ричард Эшкрофтыг санагдуулам өтгөн, нийлсэн хөмсөг загвар өмсөгчдийг тун этгээд харагдуулж байлаа.

Үндсэн өнгөнүүд: Цуглуулгад саарал, хар, гүн ба цайвар цэнхэр, хүчиллэг улбар шар, цайвар ногоон, ягаан ба шар өнгөнүүд давамгайллаа.

Бүтээлч санааны эх үүсвэр: Их Британийн "Trainspotting", "Weekender" гэх зэрэг электроник үдэшлэг ба рейв соёлыг харуулсан кинонууд бүтээлч захирал Гордон Ричардсонд нөлөөлжээ.

цааш үзэх