Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Calvin Klein, намар-өвөл 2016

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Calvin Klein, намар-өвөл 2016

Бүгдэд зориулав

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Юнисекс хэв маягийг 1990-ээд онд хамгийн анх загварт оруулж ирсэн хүн нь Calvin Klein брэндийн үүсгэн байгуулагч Кельвин Кляйн юм. Өнөөдөр түүний эхлүүлсэн ажлыг бараг бүх дизайнерууд үргэлжлүүлж, хүйсийн хоёрдмол хандлага гэх тренд үүсгээд байна

Загварын ертөнцөд "baby faces" буюу хүүхэд царайтай моделиудын моод дэлгэрч байх үед загвар өмсөгч Жемма Уорд алдар нэрийн оргилд байсан билээ. Тэр тайзнаас буугаад зургаан жил болсныхоо дараа гэнэт Prada-гийн хавар-зун 2015 шоу дээр гарч ирж, хүмүүсийн дунд шуугиан дэгдээж байсныг та санаж байгаа байх. Тэр үеэс хойш модель янз бүрийн зураг авалтад тогтмол оролцож, сэтгүүлийн нүүр дээр гарч байсан ч гэлээ загварын тайз дээр дахин үзэгдээгүй. Харин одоо, удаан хүлээсний эцэст Жемма загварын тайз дээр гарлаа. Миланы эрэгтэй загварын долоо хоног дээр эмэгтэй загвар өмсөгчид цөөнгүй харагдсан. Энэ нь хүйсийн хоёрдмол хандлага бүхий тренд үүссэнтэй холбоотой юм.

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Calvin Klein, намар-өвөл 2016 (фото 1)

Бүтээлч захирал Итало Жукелли лусын дагина шиг төрхтэй Жеммад хар хослол болон өргөн мөртэй сул загварын хул өнгийн пальто өмсүүлсэн нь их сонирхолтой болжээ. Тэр эрэгтэй загвар өмсөгчдөөс бараг ялгагдахгүй байлаа. Тайз дээр гарах бусад эмэгтэйчүүд ч мөн адил сул өмд, галбир тодотгоогүй хослол, энгийн хүрэм ба цув гэх зэрэг хүйсийн ялгаагүй загварууд өмссөн байв. Кельвин Кляйн эртнээс унисекс хэв маяг сурталчилж байсан ч өнөө үед энэ үзэл бодол жинхэнэ тренд болоод байна.

цааш үзэх