Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Dolce & Gabbana, намар-өвөл 2016

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Dolce & Gabbana, намар-өвөл 2016

Зэрлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Доменико Дольче ба Стефано Габбана энэ удаад хэвшил болсон Сицилийн хэв маягаас түр холдож, Америкийн зэрлэг баруун зүгийг судлахаар шийджээ. Цуглуулгын хүрэм ба цамц дээр кактус мод, гар буу зэрэг дүрс үзэгдэх болно

Доменико Дольче ба Стефано Габбана намар-өвөл 2016 цуглуулгадаа нэг сэдэв сонгож, түүнийгээ хээ ба чимэглэлийн ачаар дэлгэрүүлжээ. Цуглуулгын гол сэдвээр Америкийн зэрлэг баруун зүг тодорсон юм. Гэхдээ уг сэдвийн гол элементүүд болох цацагтай ковбой өмд, ковбой малгай, өсгийндөө хадаастай гутал зэрэг нь тайз дээр огтхон ч харагдсангүй. Уг сэдвийг илтгэх цорын ганц илрэл нь хүзүүний алчуур байв. Бусдаараа бол Dolce & Gabbana-гийн загварууд нэлээд сонгодог хэв маягтай болжээ. Загвар өмсөгчид яг л свитер өмссөн энгийн Сицилийн залуу, хээ угалз бүхий торгомсог хүрэм өмссөн Итали жентльмен, хээтэй хослол ба урт пальто өмссөн цэмцгэр эрчүүд шиг харагдаж байлаа.

Харин эдгээр сонгодог дүрстэй загварууд дээрх зураг, хээ, хатгамал нь цуглуулгын гол сэдэвтэй нягт нийцсэн байна. Кактус мод, гар буу, сомбреро малгай, морины уурга, зэрлэг цэцэгс гэх мэт дүрснүүд цуглуулгын дийлэнх хувцсыг харамгүй чимжээ.

цааш үзэх