Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Marni, намар-өвөл 2017

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Marni, намар-өвөл 2017

Тайван, зөөлөн, дулаан

Text: Buro.Mongolia


Зураг:

Marni брэндийн шинэ бүтээлч захирал Франческо Риссогийн танилцуулсан тав тухтай, биед эвтэйхэн, чөлөөт загварууд тайван уур амьсгал бүрдүүлж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг дулаацууллаа. Oversize эсгүүртэй үслэг пальто ба хаваастай зузаан хослол цуглуулгын хамгийн онцлох загваруудаар тодорлоо.

Үндсэн элементүүд: Судал ба дөрвөлжин хээ бүхий хаваастай хослол, сул загварын пижам хослол, oversize гадуур хувцаснууд

Үс засалт ба нүүр будалт: Арагш самнасан нойтон эффекттэй үс, бага зэрэг чийгтэй харагдах байгалийн нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Геометрын хэлбэр дүрстэй хээ, улбар шар, ногоон, шар, төмөрлөг туяанууд

Стилистик аргачлал: Шуусан ханцуй, үслэг элементүүд, Газар дундын тэнгисийн хээ угалзнууд, өдөр тутамд өмсөх зориулалттай пижам маягийн цамц ба өмд

Аксесуар: Аварга том үслэг малгай, зэрлэг амьтдын хээтэй хүзүүний зүүлт, төмөрлөг детальтай бугуйвч ба бүс

Бүтээлч санааны эх үүсвэр: Пикассо ба Далигийн Газар дундын тэнгисийн сэдэвтэй бүтээлүүд, Кусама Яёйгийн толбонууд.

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Marni, намар-өвөл 2017 (фото 1)

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Marni, намар-өвөл 2017 (фото 2)

цааш үзэх