Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Versace, намар-өвөл 2016

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Versace, намар-өвөл 2016

Сансрын бааз

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Миланд эрэгтэй загварын долоо хоног эхэлснээс хойш хоёр өдөр өнгөрч байна. Бага байхдаа сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байсан эрчүүдийн хүслийг биелүүлсэн Versace брэндийн загваруудыг сонирхоцгооё

Сүүлийн үед Versace брэндийн эмэгтэй шугамд олон мэдэгдэхүйц өөрчлөлт орж байгаа. Донателла Версаче илт тачаангуй төрх харуулахаа больж, цуглуулгадаа шинэ хэв маяг шингээх болсон. Хаврын эмэгтэй цуглуулга цэргийн сэдэвтэй байж, загвар өмсөгчид том хэмжээтэй, хаки өнгийн хүрэм өмсөн тайз дээр гарч ирсэн. Брэндийн эрэгтэй шугамд ч мөн адил зарим нэг өөрчлөлтүүд оржээ. Дизайнер илүү тайван, илүү даруухан, илүү сонгодог хэв маягийн загварууд танилцуулах болсон. Гэхдээ мэдээж хэрэг Донателла Версаче өөрийн алдарт гэнэтийн шийдлүүдээ цуглуулгадаа оруулдаг хэвээр байгаа. Эс тэгвээс бидэнд уйтгартай байна шүү дээ.

Намар-өвлийн цуглуулгад сансар огторгуйн сэдэв хүчтэй нөлөөлжээ. Юуны түрүүнд саарал хүрэм дээр байршсан NASA-гийн лого санагдуулам тэмдгүүд бидний нүдэнд туссан юм. Харин дараагаар нь загвар өмсөгчдийн дийлэнх нь сансрын нисгэгчийн төрхтэй тайз дээр гарч ирсэн. Тэдний өмссөн өмд, хослол, куртка зэрэг нь мөнгөлөг, гялалзсан материалаар хийгдсэн байв. Цуглуулгын энгийн загваруудад хүртэл сансрын сэдэвтэй деталь орсон байлаа. Тухайлбал спорт загвартай куртка дээрх зурааснууд, хослол доторх цамц, зангиа, үүргэвчтэй цүнх зэрэг нь мөнгөлөг өнгөөр гялтганаж байлаа.

цааш үзэх