Хайх

Нью-Йоркийн эрэгтэй загварын долоо хоног: Raf Simons, намар-өвөл 2017

Америкт нэгэн удаа

Нью-Йоркийн эрэгтэй загварын долоо хоног: Raf Simons, намар-өвөл 2017

Раф Симонс намар-өвөл 2017 улирлын эрэгтэй цуглуулга дээр ажиллахдаа өөрийгөө Нью-Йоркт анх удаагаа хүрэлцэн ирсэн гадны хүн мэт төсөөлж, жуулчдын өмсгөл ба уугуул иргэдийн стиль дээр суурилсан их хотын загварууд урлажээ. Раф өнгөрсөн онд Calvin Klein-ий бүтээлч захирлын албан тушаалд томилогдсоны улмаас нэрийн Raf Simons брэндээ Европоос АНУ руу шилжүүлэхээр шийджээ.

Үндсэн элементүүд: Атлас материалаар хийгдсэн урт пальто, oversize загварын футболка ба свитер цамц, сул эсгүүртэй хэтэрхий урт брюк өмд, комбинзон.

Үс засалт ба нүүр будалт: Үсчний гар огт хүрээгүй мэт замбараагүй үс, нүүрээ огт будаагүй моделиуд.

Үндсэн өнгөнүүд: Хар, улаан, цагаан, хөх ягаан.

Стилистик аргачлал: Oversize өмсгөл, олон давхарласан хувцас, хэтэрхий урт эсгүүртэй загварууд, бүс мэт ашигласан скоч, эрэгтэй пальтог эмэгтэй загварын хүзүүний зүүлттэй хослуулсан гэнэтийн шийдэл.

Аксесуар: Скочоор хийсэн бүс, зангианы оронд ашигласан хүзүүний зүүлт, Уолл-Стрит хэв маягтай том ботинк гутлууд.

Бүтээлч санааны эх үүсвэр: Нью-Йорк хот, хүзүүний зүүлтээр гоёх дуртай Их Британийн инди-рок хамтлагууд, "Once Upon a Time in America" кинон дээрх пиджак өмссөн залуухан гэмт хэрэгтэн, Жим Жармушын "Permanent Vacation" кино.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх