Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Valentino, хавар-зун 2018

Valentino 2.0: шинэ VLTN лого ба спорт хослолууд

Text: Бюро 24/7

Dior, Chanel ба Fendi загварын орднууд аль хэдийнээ шинэ мянганыхныг чиглэж эхэлсэн. Харин энэхүү жагсаалтыг одоо Valentino ордон үргэлжлүүлж байна. Брэндийн шинэ бодлогыг VLTN гэх шинэ лого төлөөлнө. Брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолигийн хэлж буйгаар энэхүү логог анх 1980 онд сэдэж байсан ч түүнд логоны дизайн огтхон ч таалагддаггүй байсан гэнэ. Харин эдгээр дөрвөн үсгийг шинэ өнцгөөс харахад түүнд брэндийн дизайны багт ажилладаг шинэ мянганы залуус тусалсан аж. "Би тэдний үзэл бодлыг сонссоны дараагаар өөрөө ч шинээр сэтгэж эхэлсэн" хэмээн Пиччоли ярьсан байна. Шинэ мянганыхны нөлөө зөвхөн шинэ логогоор зогсолгүй мөн хавар-зун 2018 цуглуулгын хувцаснуудаар илэрнэ. Энэхүү эрэгтэй цуглуулгад дизайнер энгийн ажил хэрэгч хослолын оронд спорт хослол, сул загварын тренч цув, цахилгаантай цамц ба VLTN логотой футболканууд онцолсон байлаа. Харин бидний мэдэх сонгодог Valentino-гоос үлдсэн зүйл гэвэл Африкийн эртний омгуудыг бишрэх, тэдний хэв маягийг хээ, хатгамлын ачаар хувцсанд шингээх аргачлал байв.

Үндсэн элементүүд: Спорт хослол, жийнсэн материалтай иж бүрдэл, тренч цув, VLTN бичигтэй футболка ба цамц

Үс засалт ба нүүр будалт: Байгалийн нүүр будалт, гөлгөр үс засалт

Үндсэн өнгөнүүд: Цэнхэр, ногоон, хар

Стилистик аргачлал: Ажил хэрэгч ба спорт хэв маягийн нэгдэл

Аксесуар: Шүрээр хийсэн зүүлт, өргөн оосортой дөрвөлжин гар цүнх

 

Цааш үзэх