Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, намар-өвөл 2016

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, намар-өвөл 2016

Таван жилийн үр дүн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Парис эмэгтэйн дүр төрх загварын ертөнцөд нэлээд алдаршсан байдаг. Тэдний панталон өмд, судалтай цамц, богино хар даашинз зэрэг нь дизайнеруудаас effortless chic гэх нэр авсан билээ. Харин Парист амьдардаг эрчүүдийн талаарх төсөөлөл маш дутмаг байдаг. Энэ байдлыг Ким Жонс өөрчлөхөөр шийджээ

Арваннэгдүгээр сард болсон эмгэнэлт явдал Парисчуудыг улам нэгтгэж өгсөн. Хүмүүс Facebook-ийнхээ нүүр зургийг Франц улсын далбаа болгон өөрчилж эсвэл Instagram хуудаснаа эмгэнэл илэрхийлсэн зурвас бичиж, өөрийн зүгээс дэмжлэг үзүүлсэн билээ. Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Ким Жонс ч мөн адил болсон үйл явдалд эмгэнэл илэрхийлэхийг хүсч, шинэ улирлын загварын шоугаа Парис хотын өнгөрсөн болон одоо цагт зориулжээ. Тэрбээр өмнө нь Парист таван жилийн турш амьдарч байсан бөгөөд нэг үе өөр газар луу нүүсэн байсан ч одоо хайрт хотдаа эргэн ирэхээр шийдсэн гэнэ.

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, намар-өвөл 2016 (фото 1)

Шинэ цуглуулгаас харахад Парис хэв маяг бүрдүүлэхийн тулд берет малгай ба нарийхан туузан ороолт байхад л хангалттай бололтой. Берет малгайг мэдээж хэрэг бага зэрэг далий тавилттай өмсөх хэрэгтэй. Харин ороолтыг уртаас нь шалтгаалаад хэд хэдэн янзаар зүүж болох байна. Ороолтын үзүүрийг цээж дээрээ сул унжуулан зүүх нэг арга байгаа бол, мөн үзүүрийг арагшаа нууж, хүзүүвч зүүсэн мэт харагдах өөр арга бас бий. Түүнчлэн ороолтыг унжлагатай хүзүүний зүүлттэй хослуулж болох юм.

цааш үзэх