Хайх

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Versace ба Fendi

Хавар-зун 2019 улирлын шинэ цуглуулга

Миланы эрэгтэй загварын долоо хоног: Versace ба Fendi

Text: Бюро 24/7

Versace

"Тэд бол аливаа дүрмийг үл тоомсорлодог эрчүүд. Харин би ийм л төрлийн эрчүүдэд дуртай" хэмээн Донателла Версаче шинэ цуглуулгаа тодорхойлжээ.

Цуглуулга бүхэлдээ гудамжны стиль ба тэйлорингийн хооронд хэлбэлзэж, зарим хэсгүүддээ неон өнгийн хээ, карго өмд ба панама малгайн ачаар 1990-ээд оны хөгжмийн фестивалийг санагдуулж байлаа. Шинэ загваруудаас мөн Versace ордны салшгүй нэгэн хэсэг болсон тачаангуй хэв маяг мэдрэгдсэн бөгөөд энэ нь галбир барьсан нарийхан эсгүүртэй цамц, хагас гэрэлтэх материал, могойн арьсан хээ болон улаан өнгөөр илэрлээ. Ерөнхийдөө тайзнаа гарсан шинэ загваруудаас street style од, high fashion залуу, гүйцэтгэх захирал гээд маш олон төрлийн стильтэй эрчүүдийг олж харах боломжтой байсан ба бүгд дор бүрдээ сонирхол татам, өнгөлөг дүр төрхтэй байлаа. Versace-гийн загварууд хэзээ ч уйтгартай байдаггүйн бас нэгэн баталгаа.

Fendi

Италийн Fendi ордны шинэ улирлын загварын тайзнаа жижиг цүнх, бүүр жижиг нарны шил, тэйлорингийн элементүүдтэй гудамжны хувцас өмссөн моделиуд алхлаа. Мөн сүүлийн үед эргээд мооданд орох болсон брэндийн давхар F үсэгтэй лого хаа сайгүй үзэгдлээ. Тухайлбал цуглуулгын товчтой цамц, панама малгай, салхины нимгэн куртка, богино шоорт, сул өмд зэрэг нь хар-улаан өнгийн логогоор бүрхэгдсэн байв. Товчхондоо Fendi-гийн эрчүүд шинэ улиралд Instagram-д нийтэлж болохуйц загварлаг, орчин үеийн стильтэй болжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх