Хайх

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг

Шилдгийн шилдэг

Text: Ө.Тодгэрэл


Бид эрчүүдэд зориулж дөрвөн шилдэг сүрчиг жагсаалаа. Эдгээр сүрчгийг хэрэглэсэн үедээ бүсгүйчүүдээс ирэх магтаалд бэлэн байгаарай

La Nuit De l`Homme, Yves Saint Laurent
Yves Saint Laurent загварын ордны 2009 онд гаргасан энэхүү сүрчиг эрэлхэг хэрнээ мэдрэмтгий залуучуудад зориулагдсан. Кардамом халуун ногооны хурц үнэр бергамот лийр, лаванд цэцэг болон самрын модны сэрүүн үнэртэй холилдсоноор эрэгтэй хүний хүч чадал дүүрэн байгаа мэдрэмж төрүүлэх болно. Харин кумарин гэх чихэрлэг үнэртэй химийн гаралтай хольц болон ветивер ургамлын үнэр сүрчигт тачаангуй, дэгжин аяс оруулжээ. Тиймээс энэхүү сүрчгийг зөвхөн өдөр тутамд төдийгүй мөн анхны болзоо эсвэл онцгой үйл явдалд түрхвэл эмэгтэйчүүдийн анхаарлыг татах нь гарцаагүй.

Нэг үгээр хэлбэл: Нарийн мэдрэмжтэй

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг (фото 1)

The One for Men, Dolce&Gabbana
Сэтгэл булаам, дэгжин, өөртөө итгэлтэй залууст зориулагдсан сонгодог үнэр. Стефано Габбанагийн хэлснээр энэ нь "Улиг болсон сонгодог үнэр биш, харин орчин үеийн, олон жил эрэлттэй байх, эмэгтэйчүүд дурлах сүрчиг" юм. Найрлагад нь кардамом, цагаан гаа, царс мод, цитрус жимсний суурь үнэр ба навчин тамхи орсон тул эршүүд, мэдрэмтгий аястай үнэр ялгарах болно. Ямар ч нөхцөлд түрхэхэд тохиромжтой.

Нэг үгээр хэлбэл: Эрэгтэйлэг

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг (фото 2)

CH for Men, Carolina Herrera
Этгээд зан чанар болон хээнцэр байдлыг нэгтгэсэн сүрчиг. Анх цацахад өвс ба нил ягаан цэцэг этгээд зан чанар илтгэсэн тод үнэр гаргаж, дараагаар нь задь ба гүргэмийн хурц үнэр ялгарснаар аз туршсан эрэлхэг эрэгтэйн мэдрэмж төрүүлнэ. Харин сүрчгийн суурь үнэр нь ветивер ургамал, мэлрэг цэцэг, зандан мод, ваниль, арьс шир зэргээс бүрдэж стиль ба хүсэл, сонирхлыг илтгэнэ.

Нэг үгээр хэлбэл: Тачаангуй

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг (фото 3)

Allure Homme Sport Eau Extreme, Chanel
2012 онд нээлтээ хийсэн эрсдэл хийхээс айдаггүй, хязгаараа тэлэх дуртай эрчүүдэд зориулагдсан сүрчиг. Сицилийн жүрж, гаа, агар мод зэрэг нь сэтгэл сэргээм, сэрүүн үнэр оруулсан. Харин хар чинжүү, самрын мод болон зандан модны үнэр нь эршүүд мэдрэмж нэмж, заар болон тонка шош зөөлөн мэдрэмтгий аястай болгожээ.

Нэг үгээр хэлбэл: Анхаарал татам

Анхны хичээл: Эрэгтэй хүн болгоны турших хэрэгтэй дөрвөн сүрчиг (фото 4)

 

цааш үзэх