Хайх

Дүрсгүй эрчүүдэд: Dior Homme-гийн капсул цуглуулга

The black carpet

Text: Buro.Mongolia


Dior ордны эрэгтэй цуглуулгын бүтээлч захирал Крис Ван Аш сүүлийн хэдэн улирлын турш жентльменүүдийн мөнхийн сонгодог үнэ цэнийг орчин үеийн залуу сэтгэлгээтэй хослуулж байна. "The black carpet" нэртэй шинэ капсул цуглуулга ч бас дизайнерын тэрхүү гоо зүйн мэдрэмжийг өөртөө агуулжээ. Ноосоор хийсэн сонгодог эсгүүртэй хослол дээр Ван Аш будаг цацаж, брюк өмдийг кет ба хөвөн цамцтай хослуулж, эрвээхий зангиаг гинжин зүүлтээр гоёсон байлаа.

Цуглуулгын бүх загваруудыг Dior Homme-гийн танилцуулсан гурван минут бүхий бичлэг болон албан ёсны салбар дэлгүүрүүдээс харж болно.

Дүрсгүй эрчүүдэд: Dior Homme-гийн капсул цуглуулга (фото 1)

цааш үзэх