Хайх

Дахин сэргэсэн хүч: “Оддын дайн”-аас сэдэвлэсэн цуглуулгууд

Дахин сэргэсэн хүч: “Оддын дайн”-аас сэдэвлэсэн цуглуулгууд

Үнэнч шүтэн бишрэгч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өвлийн хамгийн дуулиант кино нээлт буюу “Оддын дайн”-ы шинэ ангид зориулж хувцас ба аксесуарын брэндүүд хязгаарлагдмал цуглуулга олныг танилцууллаа

Бүгдийн хайртай фантастик киноны VII анги шүтэн бишрэгчдээ баярлуулаад барахгүй, дизайнеруудад уран бүтээл туурвих шинэ санаа өгчээ. Тэгэхээр арванхоёр дугаар сарын 17-нд болох киноны нээлтэд эдгээр загваруудаар гоёорой.


Uniqlo

Энэхүү цуглуулгыг Uniclo брэнд "Оддын дайн" киноны сэдвээр шилдэг зураг бүтээсэн олон улсын UTGP 2015 тэмцээний ялагчидтай хамтарч гаргасан юм. Цуглуулгад киноны баатар бүрийн зураг болон түүний хэлсэн алдартай ишлэлээс оруулсан футболкууд багтжээ.

Adidas Originals

Спорт брэнд "Оддын дайн"-д зориулж хүүхдийн хувцасны хоёр шугам гаргажээ. Villains шугамд "Оддын дайн"-ы хуучин ба шинэ муу санаатнуудын зурагтай загварууд, харин Vintage vs. Modern шугамд киноны домогт баатрууд болон шинэ ангид орсон шинэ баатруудын зурагтай хувцаснууд багтжээ. Харин пүүзний сонголт маш өргөн тул киноны шүтэн бишрэгч биш хэрэглэгчдэд хүртэл таалагдах нь гарцаагүй.

Pacific Sunwear of California, lnc. (PacSun)

Америкийн PacSun брэнд Disney болон Lucasfilms-тай хамтарч "Оддын дайн"-д зориулсан цуглуулга гаргалаа. Цуглуулгад Дарт Вейдер, Боб Фетт болон бусад алдарт баатруудын зурагтай цамц, футболк, шоорт зэрэг загварууд оржээ.

J.Crew

J.Crew бүх насны бөгөөд бүх төрлийн сонирхолтой хүмүүст зориулсан хураангуй цуглуулга гаргалаа. Star Wars цуглуулгад энгийн футболк, цамцнаас гадна мөн ор дэрний цагаан хэрэглэлийн багц, хүүхдийн наадаг шивээс, лазер илд, Дарт Вейдерийн зурагтай цүнх, шөнө гэрэлтдэг унтлагын хувцас болон киноны баатруудын дуртай амттаны жортой ном хүртэл оржээ.

American Tourister

Энэхүү хатуу бүтэцтэй чемодан нь шинэ ангийн муу санаатан Кайло Ренийн багны дүрсэн дээр суурилсан юм. Брэнд мөн Star Wars Wonder нэртэй хүүхдүүдэд зориулсан шугам гаргажээ. Хүүхдийн цуглуулгад чемодан, косметикийн уут, үүрдэг цүнх ба үзэгний сав орсон байна.

50 cent

Реппэр багаасаа "Оддын дайн"-ы шүтэн бишрэгч байснаа нэг биш удаа мэдэгдэж байсан. Тэрбээр хайртай кинондоо зориулж Lucasfilms ба SMS Audio-той хамтарсан STREET by 50 Star Wars Second Edition нэртэй чихэвчний хоёр дах шугам гаргалаа. Цуглуулгад Дарт Вейдер, R2-D2 робот, Чубакка болон оддын TIE сөнөөгчийн бэлэг тэмдэгтэй дөрвөн төрлийн загварууд орсон.

цааш үзэх