Хайх

Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг 50 эрэгтэйг GQ сэтгүүл нэрлэлээ

Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг 50 эрэгтэйг GQ сэтгүүл нэрлэлээ

Их Британийн GQ

Text: Buro.Mongolia


Их Британийн GQ сэтгүүл Мерседес Бензтэй хамтарч дэлхийн хамгийн сайхан хувцасладаг 50 эрэгтэйг нэрлэжээ. Уламжлалт сонгодог хослолоос эхлээд орчин үеийн зэвүүн хувцсаар гангардаг, дээд зэргийн сарториал хувцас өмсдөг олон төрлийн эрчүүд үүнд багтсан байна

Эрэгтэй загварын ертөнцийн хамгийн хүчтэй хэвлэл болох GQ сэтгүүлийн Их Британийн хувилбар хоёрдугаар сарын дугаартаа Мерседес Бензтэй хамтарч сонгосон 50 эрчүүдийг танд танилцуулъя. Дуучин, улс төрч, бизнесмэн, сэтгүүлийн редактор, Формула 1-ийн нисгэгч гээд эдгээр олон төрлийн эрчүүд зөвхөн улаан хивс, хүндэтгэлийн арга хэмжээн дээр сайхан хувцасладаг биш амьдралын бүх л мөчүүдэд дээд зэргийн мэдрэмжтэй, загварлаг төрх бүтээж чаддаг хүмүүс юм.

Жил бүр танилцуулдаг энэхүү жагсаалтад анх удаагаа орж байгаа дуучин Drake шууд тэргүүн байранд орсон байна. Hotline Bling дуу, этгээд "хошин" бүжгээрээ 2016 оныг зугаатайгаар нээсэн Drake-ийг хамгийн ганган харагдаж байсан гэдэгт GQ итгэлтэй байгаа юм. Жагсаалтын хоёрт өнгөрсөн жил GQ-гийн загварлаг 50 эрийг тэргүүлсэн Эдди Редмэйн орлоо. Тэрээр супер жүжигчин төдийгүй чадварлаг модель бөгөөд хувцаслах онцгой мэдрэмжтэй гэдгийг нь GQ дахин өндөрөөр үнэлжээ. Гуравт Уэльсын дуучин, жүжигчин Льюк Эванс, дөрөвт UFC-ын төмөр нударга Конор МакГрегорыг нэрлэсэн бол тавдугаар байранд Том Хиддлестон оржээ. Харин дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан эрчүүд дотроос хамгийн залуу нь Жэйден Смит байлаа.

Та жагсаалтын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэж, GQ сэтгүүлийн редакторууд яагаад эдгээр хүмүүсийг өнгөрсөн 2016 онд хамгийн загварлаг хувцаслаж байсан хүмүүсээр нэрлэсэн болохыг уншаарай. 

цааш үзэх