Хайх

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ?

Энэ зун эрчүүдийн шүүгээнд ямар гутал байх хэрэгтэй вэ?

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ?
Дулааны улиралд ямар гутал өмсөх хэрэгтэйг мөн тэдгээр гутлуудыг амьдралын төрөл бүрийн нөхцөл байдалд хэрхэн тохируулж өмсөх талаар Бюро 24/7 зөвлөж байна

Урин дулаан улирал ирсэнтэй холбогдуулан хүмүүс хувцсаа нимгэлж, шүүгээгээ шинэчилж байна. Зуны улиралд эрчүүд юуны түрүүнд хөнгөн, хөлд эвтэйхэн бөгөөд илүү загварлаг гутал өмсөхийг хүсдэг. Харин ийм төрлийн гутлыг Германы Salamander брэндээс олох боломжтой.  Сайн чанарын арьсан гутал, аксессуар, болон гутал арчилгааны хэрэгслүүдээрээ Европ төдийгүй дэлхий нийтэд танигдаж, 100 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа уг брэнд нь 2015 оноос эхлэн Монголын хэрэглэгчдэд хүрч байна. Анх 1897 онд үүсгэн байгуулагдсан Salamander брэндийн гол онцлог нь сайн чанарын цэвэр арьс, хэзээ ч моодноос гардаггүй, сонгодог загваруудад оршино. Ингээд бид тус брэндийн чанартай, хөлд эвтэйхэн зургаан төрлийн гутлыг онцолж, янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн тохируулж өмсөж болох тухай товч хөтөч бэлдлээ.

 Спорт загварын кет

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 1)

Аль болох энгийн, илүү детальгүй гутлууд ихэвчлэн хамгийн хээнцэр төрхийг бүрдүүлдэг. Salamander брэндийн "Carter" загварын сонгодог, хар өнгийн кет нь зуны улиралд өдөр тутам өмсөхөд тохиромжтой. Хальтирдаггүй ултай, хөнгөн кет нь хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахын зэрэгцээ хувцаслалтад орчин үеийн өнгө аяс нэмнэ.

Ямар нөхцөлд өмсөх вэ: Хотын гудамжинд, зугаалга, мөн ажлын онцлогоос хамааран оффис дээр ч өмсөж болох юм.

"Завины" гутал

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 2)

Та нэрийг нь сонсоод энэхүү гутлыг зөвхөн завин дээр л өмсөх зориулалттай гэж бодож магадгүй юм. Гэхдээ тийм биш юм шүү. Сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа "завины" гутал бол эрчүүдийн загварын мэдрэмжийг хамгийн ихээр илтгэж байгаа. Энэхүү "Conti" загварын энгийн хэрнээ, загварлаг гутлыг янз бүрийн нөхцөл байдалд өмсөж, олон төрлийн дүр төрх бүрдүүлэх боломжтой. "Завины" гутал нь даавуун өмд, шорт, цамц, футболка гээд бараг л хүссэн хувцастай зохицдог тул эрчүүдийн дуртай гутлуудын нэг болжээ. Тэр тусмаа цайвар бор өнгийн "завины" гутал хамгийн их эрэлттэй байж, бүх цаг үеийн сонгодог загварт тооцогддог. 

Ямар нөхцөлд өмсөх вэ: Дулаан улиралд өдөр тутмын хувцаслалтдаа тохируулан өмсөж болно. Далайн эрэг, аялал зугаалга, оффис, мөн болзоонд өмсөхөд тохиромжтой. Харин сэрүүн улирал болон албан ёсны хүлээн авалт, гоёлын хослолтой зохицохгүй гэдгийг анхаараарай.

Цулгуй "Оксфорд" ботинк

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 3)

Ямар нэг хээ, чимэглэлгүй цулгуй "Оксфорд" ботинк бол эрчүүдийн шүүгээнд заавал байх ёстой гутал юм. Энэхүү гутал нь "black tie, white tie" буюу үдшийн хослол, албан ёсны хувцаслалттай зохимжтой байдаг. Salamander брэндийн цэвэр арьсан, хар өнгийн "Оксфорд" ботинк нь хэзээ ч хуучирдаггүй, сонгодог загвар бөгөөд эрчүүдийн шүүгээнд үлдэх насан туршийн хөрөнгө оруулалт болох юм.

Ямар нөхцөлд өмсөх вэ: Энгийн хэрнээ гоёмсог энэхүү ботинкийг ёслолын арга хэмжээ, албан ёсны хүлээн авалт зэрэг онцгой үеэр өмсөхөд тохиромжтой.

Богино түрийтэй ботинк

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 4)

Зуны улиралд хотоос гадуур гарч, амарч зугаалах тохиолдол их гардаг. Харин энэ үеэр хөлд эвтэйхэн, хөнгөн, зөөлөн гутал таны тав тухтай байдлын үндэс болж өгнө. Арьсан материалтай, түрүү хэсэгтээ зөөлөвчтэй "Vasco" загвар нь амралт зугаалгын үеэр ч таныг цэмцгэр харагдахад тусална.

Ямар нөхцөлд өмсөх вэ: Хотоос гадуур амрах, салхинд гарах гэх зэрэг нөхцөл байдалд илүү тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд хувцастайгаа зохицуулан өмсөх боломжтой.  

Угладаг үдээсгүй ботинк

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 5)

Зуны улиралд зориулагдсан гутал юуны түрүүнд эвтэйхэн, хөнгөн, олон төрлийн хувцастай зохицох чадвартай, мөн өмсөж тайлахад хялбар байх нь нэн чухал. Хэт албаны биш ч цэмцгэр, гоёмсог дүр төрхийг угладаг үдээсгүй ботинк бүрдүүлж өгнө. Энэхүү гутлыг захтай цамц, шулуун өмд, шорт, жийнсэн өмд гээд бараг хүссэн бүх хувцастайгаа хослуулж болдог давуу талтай. Salamander брэндийн "Darian" загвар нь цэвэр арьсан материалтай бөгөөд зуны халуунд хөнгөн бөгөөд сэрүүн мэдрэмжийг төрүүлэх болно.

Ямар нөхцөлд өмсөх вэ: Норвеги улсаас гаралтай энэхүү сонгодог загварыг бизнес уулзалт, оройн зоог, эсвэл найз нөхөдтэйгөө уулзах үедээ өмсөж болно.

Арьсан кет

Эрчүүдийн зуны гутлын санаа: Хаана, ямар гутал өмсөх вэ? (фото 6)

Сүүлийн үед дизайнерууд янз бүрийн загвартай кет урлаж, загварын ертөнцөд хувьсал хийж байгаа ч минимал стилийн, ямар нэгэн чимэглэлгүй, чанартай арьсан кет байр сууриа алдаагүй хэвээр байна. Ийм төрлийн кет нь тав тухыг эрхэмлэдэг ч өөрийн сонгодог стилийг хадгалж үлдэхийг хүсдэг эрчүүдэд төгс тохирно. Salamander брэндийн "Remo" загварын хар өнгийн арьсан кет нь өдөр тутмын хувцаслалттай гайхалтай зохицно. Уг загвар нь мөн цэвэр арьсаар хийгдсэн тул зуны халуунд чийг татахгүй бөгөөд хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах давуу талтай юм. Энэхүү кетийг жийнсэн өмд, савхин хүрэм, бомбер, малгайтай цамц гэх зэрэг өдөр тутмын хувцастай хослуулах боломжтой.

Ямар нөхцөлд өмсөх вэ: Удаан хугацаагаар алхдаг эрчүүдэд тус кет нь хамгийн зөв сонголт болно. Мөн сонгодог хүрэм, шулуун өмдтэй хослуулснаар ажил хэргийн уур амьсгал оруулан оффистоо өмсөж болох юм.

Бишрэлт Их Дэлгүүр

Утас: 70128977

Хаяг: Тэнгис кино театрын замын эсрэг талд Бишрэлт Их Дэлгүүр

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх