Хайх

Эрэгтэй загварын гурван гол тренд: Намар/өвөл 2015/16

Эрэгтэй загварын гурван гол тренд: Намар/өвөл 2015/16

Юу өмсөх вэ

Text: Ө.Тодгэрэл


Зуны халуун өдрүүд дууссан тул шинэ улиралд бэлдэх цаг иржээ. Иймээс бид загварын ертөнцийг ид шуугиулж буй "саармаг хүйс", эргэн ирсэн 1970-аад оны хэв маяг, мөн улаан хүрэн өнгө гэх гол гурван трендийг тоймлон бичлээ

Саармаг хүйс

Саармаг хүйс ба жендерийн хувирамтгай байдал нь одоо цагийн хамгийн шуугиантай, олныг хамарсан сэдэв болоод байна. Дизайнерууд хэвшил болсон, нэг төрлийн хувцаслалтаас татгалзаж, өөрийгөө эмэгтэйлэг чанартай гэж итгэдэг эрчүүдийг бусдаас санаа зоволтгүйгээр түүнийгээ хүлээн авах хэрэгтэй гэж уриалж байна. Gucci, Loewe, J.W. Anderson, Graig Green ба Burberry зэрэг брэндүүдийн танилцуулсан өөртөө итгэлтэйгээр өмсөж болох "эмэгтэйлэг" загварууд тайзан дээр ноёрхлоо.

Хоолоотой цамц

Энэхүү дулаахан хэр нь загварлаг трендийг Boss, Hermès, Bally, Berluti, Ralph Lauren, брэндүүд ирэх улиралд юм бүхэнтэй хослуулан өмсөж болно гэдгийг батлалаа. Тиймд загварлаг эрчүүд хувцасны шүүгээндээ шинэ хоолойтой цамц зайлшгүй нэмэх хэрэгтэй шүү. Эрэгтэй загварын тайзнаа эргэн ирсэн 1970-аад оны төрхийг бүрдүүлэхэд эдгээр цамц төгс тохирно. Өнгөлөг бас дулаан цамцаа сонгож, жинсэн өмдөн дотроо хийж өмсөөрэй.

Бургундын улаан дарс

Францын Бордо нутгаас гаралтай улаан дарсны баялаг өнгө ирэх улиралд найдвартай сонголт байх болно. Загварын долоо хоногийн үеэр Paul Smith-ийн томруулсан хүрмээс авахуулаад Alexander Mcqueen, Valentino, Lanvin брэндүүдийн Бургунд дарсны өнгөтэй total look (ижил өнгийн хослол болон аксесуарууд)  тайз дүүргэлээ.

цааш үзэх