Хайх

Жеймс Марсден, Льюис Хэмилтон, Патрик Жанелл нарын Hugo Boss-той хийсэн аялал

"Own Your Journey"

Hugo Boss загварын ордон намар-өвөл 2017 цуглуулгадаа зориулж "Own Your Journey" нэртэй дижитал сурталчилгааг танилцуулж байна. Аяллаас сэдэвлэсэн Hugo Boss брэндийн энэхүү цуглуулга нь ямар ч гэнэтийн зүйлд бэлэн, дэлхийг байлдан дагуулах чин хүсэлтэй, хүчирхэг эрчүүдийг төлөөлж буйгаараа онцлогтой. Харин тус загварын ордон энэхүү цуглуулгын үндсэн санааг төгс илэрхийлж чадах дэлхийн хэмжээний гурван супер одыг дижитал сурталчилгааныхаа нүүр царайгаар сонгосон юм.

Hugo Boss брэнд "Own Your Journey" сурталчилгааны хүрээнд Холливүүдийн жүжигчин Жеймс Марсден, Mercedes AMG Petronas Motorsport багийн нисгэгч Льюис Хэмилтон, бизнес эрхлэгч, дижитал "influencer" Патрик Жанелл нарыг урьж , богино хэмжээний цуврал видео хийсэн бөгөөд уг видеонд кино урлаг, спорт ба бизнесийн салбарыг төлөөлсөн гурван авьяаслаг залуу өөрсдийн туулсан зам, амжилтын түүхээсээ хуваалцжээ. Мөн сурталчилгааны зураг авалтыг далай, уул, хот гэх гурван өөр газар авч цуглуулгын аяллын уур амьсгалыг улам бүр тодотгож өгсөн байна.

  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15
  • /
  • 15

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх