Хайх

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол

Бүсгүйчүүдийн анхааралд

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол
Бюро 24/7 Монгол цэргийн баярыг тохиолдуулан амьдралаас хамгийн шилдэг зүйлсийг л авахыг хүсдэг, хүчирхэг эрчүүдэд зориулсан бэлэгний санааг бүсгүйчүүдэд дэлгэж байна

Эрс шийдэмгий эрчүүдэд

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол (фото 1)

Дэлхийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu компани ба Италийн алдарт Ferrari автомашины марк хамтарч нэгэн төгс бүтээлийг урлажээ. Технологийн гайхамшиг, тансаг дизайныг хослуулсан "Constellation Quest Ferrari" загварын гар утас нь эрс, шийдэмгий зан чанартай эрчүүдийг бүрэн илэрхийлнэ. "Vertu Constellation Quest Ferrari" гар утсыг "Ferrari 458 Italia" загварын автомашинаас сэдэвлэн бүтээсэн юм. Зохион бүтээгчид Ferrari-гийн гал улаан, тансаг дизайн, хурд ба хүчийг энэхүү утсанд тусгаж өгчээ. Тиймээс "Constellation Quest Ferrari" загвар нь хэзээ ч зогсдоггүй, хурдацтай амьдралын хэв маягийг илтгэсээр ирсэн юм. Энэхүү гар утсыг Montblanc брэндийн эрч хүчтэй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг хүмүүсийн хэрэглэдэг "StarWalker Urban Speed Fountain Pen" үзэг, "Montblanc Men's 102377 Star Chronograph Watch" бугуйн цагтай хослуулснаар бусдын харцыг булаах болно.

Амжилтын оргил дахь ноёнтонд

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол (фото 2)

Зөвхөн гарын үсэг зурах түвшинд ажил хэргээ явуулдаг эрчүүдэд маш өндөр зэрэглэлийн нууцлалтай Vertu гар утсыг бэлэглэх хэрэгтэй. "Signature SS Clous De Paris" загвар нь зөвхөн хамгийн сайн чанарын арьс оролцуулан гар аргаар хэсэг бүрийг нь урласан юм. Энэхүү гар утсанд тусгайлан бүтээсэн цэмцгэр загвартай арьсан гэр дагалдаж ирэх бөгөөд энэ нь ажил хэргийнхээ эзэн болсон эрчүүдийн дүр төрхийг улам бүр тодотгож өгнө. Montblanc-ийн алдарт тансаг зэрэглэлийн гар хийцийн үзгийг үе, үеийн амжилттай бизнесменүүд болон дипломатууд хэрэглэсээр ирсэн. Тиймээс "Эрчүүдийн баяр"-аар гар аргаар сийлсэн 18 каратын алтан хошуутай "Meisterstuck Solitaire Ceramics Black Prisma Fountain Pen 10310" үзгийг бэлэглэж түүний ажилд амжилт хүсээрэй!

Тансаг хэрэглээг эрхэмлэдэг эр хүнд

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол (фото 3)

Цаг зав муутай ч тансаг хэрэглээг эрхэмлэдэг эр хүнд "Vertu Signature S Yellow Gold" гар утсыг бэлэглэхэд тохиромжтой. "Signature S Yellow Gold" загварыг Их Британийн мэргэжилтнүүд алт ба керамик материалыг хослуулан гар аргаар урласан юм. Сонгодог загвар, энгийн үйлдэлтэй энэхүү гар утас нь ажил хэргээ түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх боломжийг эзэндээ олгодог. Мэдээж Montblanc брэндийн бүтээл, Швейцарь цагны төгс илэрхийлэл болсон "Montblanc 107340 Star Star Сlassique Automatic" бугуйн цаг, түүхэн дизайнтай "Meisterstück Red Gold-Coated 149 Fountain Pen" үзэг Vertu-гийн алдарт Signature S Yellow Gold загвартай гайхалтай сайхан зохицно.

Дахин давтагдашгүй эрчүүдэд

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол (фото 4)

Vertu брэндийн "New Signature Touch Pure Jet Red Gold" гар утас нь тансаг хэрэглээний цоо шинэ хязгаарыг нээж өгдөг. Тугалын арьс, улаан алтаар хийсэн эх бие, индранил дэлгэц, хүчирхэг процессор, 24 цагийн турш таны мэдэлд байх Vertu Concierge нэртэй тусгай үйлчилгээ гээд амжилттай эр хүний байр суурийг илтгэх бүхий л зүйлийг энэхүү гар утас агуулсан байна.

Онцгой залууст

Эр хүнд өгөх шилдэг бэлэг: Vertu ба Montblanc брэндийн төгс хослол (фото 5)

Vertu брэндийн гар утсыг сонгох хамгийн гол шалтгаан бол тус брэндийн гар утсыг дагалдаж ирдэг Vertu Life, Vertu Concierge зэрэг үйлчилгээнүүд болон аюулгүй байдал юм. Жишээ нь "New Signature Touch Jet Calf" гар утастай байхад танд хамгийн нөлөө бүхий урлаг соёлын арга хэмжээ, спортын тэмцээнүүдийн урилга ирж, тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн аль ч өнцөгт таны хурууны үзүүрт хүссэн үйлчилгээг тань үзүүлнэ гэсэн үг юм. Матт ба титан гадаргуутай, 140 каратын индранил дэлгэцтэй энэхүү гар утсанд хамгийн сайн чанарын, маш нимгэн тугалын арьс суулгаж өгчээ. Мөн таны мэдээлэл хаашаа ч задрахгүй, найдвартай хамгаалагдана. Тиймээс Vertu-гээр дамжуулж хайртай хүндээ амьдралын хамгийн сайн сайхныг бэлэглэх илүү тохиромжтой өдөр үүнээс өөр үгүй биз ээ.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, Vertu Boutique | Montblanc дэлгүүр

Утас: +976-70138977 | 11-320062

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх