Хайх

Ховербоард авахыг хүсэгчдэд

Ховербоард авахыг хүсэгчдэд

Сонголтоо хийцгээе

Text: Ж.Чинбат


Энэ жил ховербоард бэлгэнд авсан хүн өвлийг хамгийн сайхнаар мэдрэх биз ээ. Амьдралын олон өдрийг сонирхолтой болгож чадах энэхүү күүл хавтанг авахын тулд та ердөө эдгээр зүйлсийг уншсан байхад хангалттай

Үүнийг хаанаас авах вэ?

Шинэ жилээс өмнө та ховербоард авмаар байна уу? Энэ боломжгүй биш гэлээ ч бас тийм ч амаргүй. Үүний тулд үйлдвэрлэгчдийн веб хуудаснаас шууд захилах эсвэл Амазоноос хамгийн сайн чанарын брендүүдээс сонгож, танд санал болгохыг найдах нь хамгийн зүйтэй.

Ямар үнэтэй вэ?

Боардны чанарыг тодорхойлох нэг зүйл бол үнэ. Тиймээс 300 ам доллараас доош үнэтэй боарднаас татгалзаарай. Ихэнх сайн үзүүлэлттэй хөөрдөг хавтангууд 1,000 ам доллараас дээш үнэтэй байдаг. Гэхдээ зарим сурталчилгаандаа "од" оруулж чадаагүй сайн чанарын ховербоард 500-900 ам долларт олддог. Одоогоор ховербоардод стандарт үнэ гэж байхгүй ч та ойролцоогоор дор хаяж 500 ам доллар зарцуулна гэж тооцоолоорой.

Аль нь хамгийн аюулгүй вэ?

Ховербоард авахад хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Зарим амархан халдаг муу батарейтай мөн цаашлаад дэлбэрэх аюултай загварууд худалдаалагдаж байна. Харамсалтай нь эдгээр муу чанарын ховербоард дуурайн хийж байгаа газрын нэр тогтоогдоогүй ч маш их хэмжээний хуурамч ховербоардууд Хятадаас ирж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс сайн чанарын ховербоард авах хамгийн зөв арга бол PhunkeeDunk, Hovertrax, IO Hawk, Ninebot болон Swagway зэрэг зах зээл дээр байгаа хамгийн нэр хүндтэй брэндүүдээс сонгох юм. Мөн ховербоард сонгохдоо хэтэрхий хямд үнэ болон хямдралаас болгоомжлоорой.

Ховербоард авахыг хүсэгчдэд (фото 1)

Энэ зүйлийг гадаа унаж болох уу?

Таны хаана амьдарч буйгаас шалтгаална. Жишээ нь Англид гар оролцоогүй скүүтэр зам дээр эсвэл замын ойролцоо унахыг хориглодог. Нью-Йоркод та 25 км/цагаас хурдан явж болохгүй. Калифорниад саяхан боард толгойн хамгаалалттай дугуйн зам дээр унаж болно гэсэн дүрэм гарсан. Мөн зарим дэлгүүр, сургуулийн орчимд унахыг хориглож байгаа тул унахаар авч гарахаасаа өмнө унах газрынхаа дүрмийг шалгаарай. Тэгэхдээ Улаанбаатарт одоохондоо аюулгүй л бол хаана ч унаж болно.

Гадаа унахад хамгийн тохиромжтой нь:

Ихэнх брэндүүд бетон юм уу явган хүний зам дээр унахад тохиромжтой. Харин тэгш биш, ширүүн зам дээр гээд бүх зам дээр зорчих боломжтой Hovertrax брэндийн Solowheel Extreme-ийн Hovertrax загвар хамгийн боломжийн сонголт юм. Мөн ховербоард цахилгаанаар ажилладаг тул бороонд унах нь тийм ч сайхан санаа биш. Зам дээр байгаа баг зэргийн тогтсон ус таны ховербоардыг дэлбэрэхэд хүргэхгүй ч, үүнээс илүү эрсдэл хийгээд хэрэггүй.

Ховербоард зардаг гол брэндүүд болон тэдний давуу болон сул талуудыг харьцуулсан бичлэгийг үзээрэй.

Хүүхэд унахад хэр тохиромжтой вэ?

Таны хүүхэд хэр шаламгай вэ? Хүүхдэд ховербоард сонгохдоо бариултай загвараас аваарай. Энэ бараг л Сегвейгийн жижигрүүлсэн, бас илүү аюулгүй загвар гэсэн үг юм. Эсвэл дээд тал нь 8км/цагийн хурдтай эсвэл жолоодоход илүү хялбар том дугуйтай загваруудаас сонгож болно. Мөн Ninebot-ын өвдөгний тулгууртай загвар тэнцвэрээ хадгалахад туслана.

Ховербоард авахыг хүсэгчдэд (фото 2)

 

цааш үзэх