Хайх

Өнөөдөр уяач Э.Ганбат “Mongolian Saturday” нэртэй морио Royal Ascot морин тойруулгад уралдуулна

King’s Stand Stakes уралдаанд

Өнөөдөр уяач Э.Ганбат “Mongolian Saturday” нэртэй морио Royal Ascot морин тойруулгад уралдуулна

Text: Г.Тэмүүлэн

Их Британийн хааны гэр бүлийн санаачилсан цэвэр цусны, хурдан морины уралдаанд уяач Э.Ганбатын сойсон “Mongolian Saturday” нэртэй морь уралдах гэж байна

Их Британий Беркширийн зүүн хэсэгт байрлах энэхүү жижиг хотод жил бүр "Royal Ascot" нэртэй хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү уралдааныг үзэхээр Их Британий хааны гэр бүлээс гадна тус улсын өнцөг булан бүрээс ихэс дээдсүүд цуглардаг байна. Мөн энэхүү уралдаан нь 1711 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд Их Британид зуны улиралд болж өнгөрдөг хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог юм.

Харин энэ жилийн уралдааны гурваас дээш насны морьд уралддаг, 1006 метрийн зайтай "King's Stand Stakes" уралдаанд Д.Ганбаатарын "Mongolian Saturday" нэртэй морь уралдах болно. "Mongolian Saturday" нэртэй энэхүү хүлэг нь өнгөрсөн жил АНУ-д болсон "Breeders' Cup" тэмцээнд түрүүлж, нэг сая долларын бай хүртэн, шуугиан тарьж байсан билээ. Уг тэмцээнд түрүүлэхийн өмнө уяач Э.Ганбат Америкийн морины уралдааны хэв маягийг судлахад дөрвөн жил зарцуулсан гэнэ. Тэрээр Daily Mail сонинд өгсөн ярилцлагадаа "Mongolian Saturday" эхний гуравт орох өндөр магадлалтай. Би түүн дээр бооцоогоо тавина" гэж ярьсан байна. 

  • Зураг:
Цааш үзэх