Хайх

The Game Awards: 2016 оны шилдэг видео тоглоомууд тодорлоо

The Game Awards: 2016 оны шилдэг видео тоглоомууд тодорлоо

Тойм

Text: Г.Тэмүүлэн

Лос-Анжелес хотын Microsoft театрт видео тоглоомын салбарын шилдгүүдийг тодруулдаг The Game Awards 2016 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Энэ сарын эхэнд Лос-Анжелес хотод видео тоглоомын ертөнцийн "Оскар" гэгддэг "The Game Awards" шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Энэ жилийн шилдэг тоглоомоор Blizzard Entertainment-ийн бүтээсэн "Overwatch" видео тоглоом шалгарсан байна. Дэлхий даяар нийт 269 сая долларын орлого олоод байгаа уг тоглоом нь энэ жилийн шилдэг найруулгын шагналыг давхар хүртжээ. Харин 2016 оны шилдэг адал явдалт тоглоомоор id Software ба Bethesda Softworks компанийн бүтээл болох "Doom" шалгарсан байна. Энэ жил дэлхий нийтийг байлдан дагуулсан Pokemon Go тоглоом шилдэг гар утасны тоглоом ба шилдэг гэр бүлийн тоглоом гэсэн хоёр шагнал хүртсэн бол виртуал бодит байдал дээр суурилсан шилдэг тоглоомоор Rez Infinite тодорчээ.

The Game Awards нь зөвхөн оны шилдэг видео тоглоомуудыг тодруулаад зогсохгүй, удахгүй шинээр гарах видео тоглоомуудыг ч танилцуулдаг. Тэгвэл одоогоор Хидео Кожимагийн бүтээсэн "Death Stranding" адал явдалт видео тоглоом хамгийн их хүлээлт үүсгээд байна. PlayStation 4 дээр суурилсан энэхүү тоглоомонд жүжигчин Мадс Миккельсен, Норман Ридус болон найруулагч Гильермо дель Торо нар тогложээ. Одоогоор уг тоглоом яг хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч 2019 оноос өмнө нээлтээ хийнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Сонирхуулахад Хидео Кожима 2016 оны видео тоглоомын салбарын шүтээн гэх нэр хүндтэй шагналыг гардан авсан юм.

Цахим спортын шилдгүүд ч энэ үдэш хоосон хоцорсонгүй. Цахим спортын шилдэг багаар Cloud 9 тодорсон бол DOTA 2 ба League of Legends зэрэг алдартай тоглоомуудыг Overwatch гүйцэж, шилдэг цахим спортын тоглоомоор шалгарчээ. Coldzera буюу 22 настай Марсело Дэвид гэдэг бразил залуу энэ жилийн шилдэг цахим спортын тоглогчоор (Counter-Strike) нэрлэгдсэн байна. The Game Awards 2016 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид болон ялагчдын бүрэн жагсаалтыг эндээс харна уу.

цааш үзэх