Хайх

Chanel Allure Homme Sport-ын бүрэн сурталчилгаа нийтлэгдлээ

Chanel Allure Homme Sport-ын бүрэн сурталчилгаа нийтлэгдлээ

Найруулагч Жейкоб Саттон

Text: Buro.Mongolia


Зураг:

Цитрус жимсний үнэртэй шинэ үнэртний сурталчилгаа гурван жижиг хэсгээс бүрдсэн бөгөөд гол дүрд хоёр тамирчин ба нэг жүжигчин тогложээ. Хэдхэн секундын турш үргэлжлэх эдгээр бичлэг нь таныг үнэхээр гайхшруулж чадна гэдгийг амлах байна

Скейтбордчин Адам Криглер, морьтон ба жүжигчин Люк Граймс болон Бразилын усан шумбалтын үндэсний шигшээ багийн тамирчин Хьюго Паризи нар Chanel Allure Homme Sport үнэртний сурталчилгаанд оролцлоо. Брэндийн 2007 оноос хойш өдийг хүртэл үйлдвэрлэж буй энэхүү сүрчгийн шинэ хувилбар нь цитрус жимс давамгайлах, сэрүүн үнэртэй болсон юм. Найрлагад түүнчлэн хув ба нарс модны орц багтаж, эрэгтэйлэг аяс бий болгожээ. Энэ үнэртэн нь танд байгалийн эрч хүчийг мэдрүүлэхээс гадна мөн эрх чөлөө бэлэглэх болно.

Энэ жилээс эхлэн Allure Homme Sport цувралын үнэртнүүд сонгодог 150 мл-аас гадна, авсаархан 100 мл, болон аяллын зориулалттай 50 мл-ийн савалгаатайгаар үйлдвэрлэгдэж байгаа.

цааш үзэх