Хайх

Эрчүүд энэ хавар, зун юу өмсөх вэ?

Танд хэрэгтэй тэмдэглэл

Эрчүүд энэ хавар, зун юу өмсөх вэ?

Text: Ж.Чинбат

Маргааш буюу нэгдүгээр сарын зургаанд эрэгтэй хувцасны намар-өвөл 2017 цуглуулгуудыг танилцуулах загварын долоо хоног Лондон хотод эхлэх гэж байна. Тиймээс загварын долоо хоногоос өмнө энэ хавар, зун ямар загварууд танилцуулсан болохыг эргэн нэг харцгаая

 

Загварлаг, сайхан хувцасладаг эрчүүдийн өмнө амжилт, адал явдал үргэлж бэлэн байдаг. Ялангуяа Улаанбаатар хот шиг даруухан залуучуудтай хотод энэ нь бүр ч илүү их боломж гэсэн үг юм. Тэгэхээр Бюро 24/7-гийн зүгээс эрчүүддээ зориулж 2015 оны долоодугаар сард болсон хавар-зун 2017 цуглуулгуудыг эргэн нэг харж Giorgio Armani, Dolce & Gabbana, Balmain, Alexandr Mcqueen зэрэг монгол залуусын хамгийн дуртай брэндүүдийн онцлох загваруудыг нэгтгэлээ. 

Чөлөөтэй хөдөлгөөн бэлэглэсэн  Giorgio Armani

Жиоржио Арманигийн онцлогийг өргөн өмдгүйгээр төсөөлөшгүй. Тэдний сүүлийн хоёр улирал танилцуулсан өргөн эсгүүртэй сул загварын брюк өмднүүд яг одоогийн байдлаар хамгийн загварлаг эрэгтэй өмдөөр тодроод байна. Нэмж хэлэхэд Арманигийн зөөлөн материалаар хийсэн хөнгөн хүрэм, пиджак, кардиган цамц зэрэг эвтэйхэн загварууд танд энэ жил жинхэнэ хөдөлгөөний эрх чөлөө бэлэглэнэ. 

Аялагч, ертөнцийг шинээр нээгчдэд зориулсан цоглог Gucci

Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле 1970-аад оны романтик уур амьсгалтай, циркийн ертөнц шиг баясгалантай загварууд урлаж, эрчүүдэд аяллын дүр төрх санал болгож байна. Торго, хамба хилэн материалтай тэдгээр хувцаснуудыг ид шидийн мэт ногоон өнгө, хүсэл тачаалын ягаан өнгөөр бүтээж, төрөл бүрийн хээ, угалзаар чимэглэсэн байгаа. Тэгэхээр жирийн нэг уйтгартай пиджак биш харин илүү онцгой зүйл хүсч байгаа эрчүүд Gucci-гийн хавар-зуны цуглуулга руу анхаарлаа хандуулж болно. Хэдийгээр Алессандро Микелегийн шоортон дотор трико өмсөж, гадуур нь тод өнгийн оймс давхарлах зэрэг арга танд хэтэрхий санагдаж болох ч өндөр суудалтай өмд, өргөн хэлхгэр бомбер зэрэг олон сонирхолтой загвар бий шүү.

Амжилттай, хүчирхэг төрх бүрдүүлэгч Balmain

Balmain брэндийн цэргийн уур амьсгалтай хувцаснууд ямар ч эрэгтэйн дотоод, гадаад хүчийг нэгэн зэрэг илтгэж өгч чаддаг. Тэд энэ хавар-зуны улиралд өөдрөг үзлийн бэлгэдэл болсон улбар өнгө, азтай, одтой байдлыг илэрхийлэгч нил өнгийг эрчүүдэд санал болгосон байгаа. Дизайнер Оливье Рустен шинэ улиралд нэхмэл ба жийнсэн эд зүйлст онцгой анхаарал хандуулсан юм. Тиймээс хөлөөсөө толгой хүртэл жийнсэн хувцас өмсөх дуртай залуус түүний загваруудыг сонирхоод үзээрэй. Balmain-д малгайтай цамц, халат, леггинс гээд маш олон төрлийн жийнсэн хувцас бий шүү.

 

Бүх төрлийн хөгжимд дурлагсдыг баярлуулах  Dolce & Gabbana

Эрэгтэй хүн бүрийн анхаарлаа хандуулдаг хамгийн цоглог, эрч хүчтэй брэнд бол яах аргагүй Docle & Gabbana. Тэд энэ хавар-зуны цуглуулгад нийт 97 төрхөөс бүрдсэн маш өргөн сонголттой загварууд санал болгосон. Цуглуулгын хувцаснууд бүгд ямар нэгэн хөгжимд зориулагдаж, дуу хөгжмийн ертөнцөөс урам авсан байгаа. Тухайлбал жазз, рок ба рэп хэв маягуудыг нэг дор цуглуулж, ирвэс, тахь, барын хээгээр загваруудаа чимэглэсэн. Ерөнхийдөө бусдыг байлдан дагуулж, өөрийн эрхэндээ оруулж чаддаг хэрнээ бүх хүнтэй найрсаг, ялдам байж чаддаг залуус энэ загваруудаас эргэлзээгүй сонголтоо хийх хэрэгтэй. 


Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-dolce-gabbana-khavar-2017.html


Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-balmain-khavar-zun-2017.html



Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-gucci-khavar-zun-2017.html

Дахин давтагдашгүй Alexandr Mcqueen

Alexandr Mcqueen брэнд энэ хавар-зуны цуглуулгаараа 1960-аад оны уур амьсгалтай загварууд танилцуулсан. Цуглуулгад найман товчтой, давхар энгэртэй бие барьсан судалтай хослол, халаат маягийн өргөн судалтай торгон урт хүрэм болон хар-цагаан өнгөөр цоохорлосон ирвэсний хээтэй хослол ба хантааз гэх зэрэг маш олон төрлийн загварууд нэг дор багтсан юм. Ихэнх загварууд хээ угалзаар баялаг болсон. Тэгэхээр хорвоо ертөнцийн талаар өөрийн гэсэн гүнзгий ойлголттой, мэдлэг хийгээд эрх чөлөөтэй байдлыг эрэлхийлдэг залуучуудад илүү тохиромжтой байх болно. 

 



Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-giorgio-armani-havar-zun-2017.html



Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-giorgio-armani-havar-zun-2017.html рмани байгалийн гаралтай, зөөлөн материалаар хөнгөн хүрэм, пижак ба кардиган цамц урлаж, биед маш эвтэйхэн загварууд гаргажээ. 



Эх сурвалж: http://www.buro247.mn/men/collection/eregtey-zagvaryn-doloo-khonog-giorgio-armani-havar-zun-2017.html

 

Цааш үзэх