Хайх

Эрчүүдэд: Хэрхэн нүүрний хэлбэртээ тохирсон үс засалт сонгох вэ

Эрчүүдэд: Хэрхэн нүүрний хэлбэртээ тохирсон үс засалт сонгох вэ

Дөрвөлжин, гурвалжин, дугуй хэлбэрийн нүүрэнд тохирох шилдэг засалтууд

Text: Бюро 24/7


Эрчүүд загварын нөлөөнд автах нь ховор. Тэд тав тухтай, практикт тустай байдлыг нэн түрүүнд тавьдаг бөгөөд дийлэнх нь сонгосон үс засалтаа олон жилийн турш сольдоггүй. Тиймээс өөрийн нүүрний хэлбэрт тохирсон, зөв засалт сонгох нь их чухал юм. Үүнтэй холбоотойгоор бид мэргэжлийн үсчдийн зөвлөгөөг хүргэж байна.

Дөрвөлжин хэлбэрийн нүүрДөрвөлжин хэлбэрийн нүүр нь өргөн шанаа, хүнд том эрүү ба богино духаар тодорхойлогддог. "Ийм нүүрэнд 60-аад оны хэв маягтай үс засалт сайхан зохидог. Өөрөөр хэлбэл хойш самнасан, машинаар богино тайрсан үс" хэмээн Domenico Castello салоны стилист ярьж байна.

"Сүүлийн хэдэн жилд хагас хайрцаг хэлбэрийн үс засалт моданд байгаа. Энэ нь өтгөн ба шулуун үстэй, дугуй, зууван ба дөрвөлжин хэлбэрийн нүүртэй эрчүүдэд тохирно. Мөн ийм төрлийн тайралт нь илүү залуу харагдуулдаг давуу талтай" гэж WAHL Rus брэндийн мэргэжилтэн хэллээ.

Дугуй хэлбэрийн нүүрДугуй хэлбэрийн нүүр нь аливаа хурц өнцөг багатай, зөөлөн дүрстэй байдаг бөгөөд нүүрний төв цэгээс нүүрний бусад бүх хэсгүүд рүү ойролцоо хэмжээтэй байдаг. "Дугуй хэлбэрийн царайнд нүүрийг илүү урт бөгөөд өнцөгтэй мэт харагдуулах үс засалт сонгодог. Үүнд undercut буюу хоёр талаас нь тулган авсан, толгойн гол хэсэгт урт үс үлдээсэн засалт, түүнчлэн "канад" засалт гэгддэг дух ба зулайн хэсгээр урт ба өтгөн атлаа толгойн ар ба чамархай хэсгээр богино засалт хамрагдана. Мөн голоороо хуваагдсан урт үс ч бас сайхан зохино" гэж Domenico Castello салоны стилист зөвлөлөө.

"Канад маягийн засалт хийлгэсэн үед эрчүүд хувцаслалтаасаа шалтгаалан спортлог эсвэл эсрэгээрээ ажил хэрэгч харагдах боломжтой байдаг" хэмээн WAHL Rus брэндийн мэргэжилтэн нэмж хэллээ.


Гурвалжин хэлбэрийн нүүрГурвалжин хэлбэрийн нүүр нь өргөн дух, нарийхан эрүү ба өргөн шанаагаар тодорхойлогдоно. "Ийм төрлийн нүүрэнд чамархай хэсгээр богино ба толгойн орой хэсгээр өндөр шийдэлтэй ямар ч төрлийн засалт зохино" хэмээн Domenico Castello салоны стилист онцолж байна.

"Гурвалжин хэлбэрийн нүүрэнд далий хуваалттай чёлк тавьсан үс зохидог. Мөн хоёр талаараа богино, толгойн гол хэсгээр өтгөн ба урт байдаг quiff засалтыг дурдалгүй өнгөрч болохгүй. Ийм тайралттай үсийг хойш самнах үед эрчүүд нэгэн зэрэг хэнэггүй бөгөөд цэмцгэр харагдаж чаддаг маш том давуу талтай шүү" гэж WAHL Rus брэндийн мэргэжилтэн зөвлөж байна.

Эрчүүдэд: Хэрхэн нүүрний хэлбэртээ тохирсон үс засалт сонгох вэ (фото 1)
Сүүлийн үеийн чиг хандлагуудын тухайд"Канад", undercut, quiff, хагас хайрцаг, уртасгасан боб, fade зэрэг засалтууд нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамгийн загварлаг сонголтуудаар тооцогдож байна. "Яг одоо чамархай хэсгээр богино, толгойн гол хэсгээр урт засалтууд моданд орсон байгаа. Ийм тайралтыг өдөр тутамдаа янзлахад тун хялбар. Багахан хэмжээний хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнийг үснийхээ орой хэсэгт түрхэн хуруугаараа тарааж өгөхөд л хангалттай юм" хэмээн Domenico Castello салоны стилист тайлбарлаж байна.

"Миний харж байгаагаар толгойн хоёр талын үсийг тулган авсан undercut тайралт сүүлийн үед хамгийн өндөр эрэлттэй байна" гэж WAHL Rus брэндийн мэргэжилтэн тодотгон хэллээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх