Хайх

H&M-ийн шинэ зугаатай сурталчилгаанд Дэвид Бекхэм ба түүний 350 гаруй ихрүүд оролцжээ

Double dressing

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Үдэшлэг дээр өөртэйгээ ижил хувцасласан хүнтэй тааралдах тааламжгүй байдаг уу? Тэгвэл нэгэн өдөр гэрээсээ гарахад хотын бүх хүмүүс тантай ихэр мэт адилхан харагдаж байвал яах вэ? Дэвид Бекхэм ийм тохиолдолтой учирсан ч, огтхон ч дургүйцсэнгүй

Хувцаслалтын хэв маягийн тал дээр үлгэр дуурайлал үзүүлэх эрчүүд дэлхий дээр тийм ч олон байдаггүй. Street style одууд болон загварын редакторуудыг ихэнх хүмүүс сайн мэддэггүй бол холливуудын одуудын улаан хивс дээрх тансаг төрхийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч залуучуудад урам өгдөг хэдэн загварын баатрууд бий. Тэдний хамгийн тод жишээ бол мэдээж хэрэг Дэвид Бекхэм юм.

Алдарт хөл бөмбөгчин H&M брэндтэй хамтарч ажиллаад удаж байна. Тэр энэ удаад Modern Essentials selected by David Beckham нэртэй хаврын цуглуулгын сурталчилгаанд тогложээ. Фредрик Бондын хариуцаж ажилласан сурталчилгааны найруулгын дагуу Бекхэм Лиссабон дахь зочид буудлаас гарч ирэхэд гудамжинд байсан бүх хүмүүс, бүр нохой хүртэл түүн шиг хувцасласан байхыг олж хардаг. Бекхэм Modern Essentials цуглуулгаас өөрт таалагдсан загваруудаа сонгон хувцасласан байсан юм. Загварын од байх ийм л хэцүү байдаг бололтой шүү.

Шинэ цуглуулга H&M-ийн албан ёсны дэлгүүрүүдээр хоёр шат дараалан борлуулагдах болно. Эхний ээлжийн загварууд хоёрдугаар сарын 18-нд, харин дараагийн ээлж нь гуравдугаар сарын 10-нд худалдаанд гарах юм байна.

цааш үзэх