Хайх

M.A.C эрчүүдэд зориулсан цуглуулга гаргалаа

Брэндийн түүхэн дэх анхны туршилт

Text: Бюро 24/7

M.A.C дөнгөж саяхан эрэгтэй цуглуулга гаргах болсноо мэдэгдлээ. Цуглуулгын нүүр царайгаар жүжигчин Стефани Сеймурийн хөвгүүд болох Харри ба Питер Брант нар тодорлоо

Үргэлж ямар нэгэн шинэлэг зүйл сэдэж байдаг, бүтээлч компани болох M.A.C олон төрлийн хамтын ажиллагаануудаараа алдартай билээ. Хамгийн сүүлд M.A.C эрчүүдэд зориулсан косметикийн цуглуулга гаргах болж, Харри ба Питер Брант нарыг цуглуулгын албан ёсны төлөөлөгчдөөр томиллоо. Эхний цуглуулга Брант ах дүүсийн нэрээр Brant Brothers хэмээн нэрлэгджээ.

Эрчүүдэд санал болгож буй бүтээгдэхүүнүүд дунд нүдний харандаа, хөмсөг хэлбэржүүлэгч, өө дарагч, уруулын будаг, суурь крем, болон гэрэл сүүдэр багтжээ. Бүх бүтээгдэхүүнүүд саармаг өнгөний сонголттойгоор гарсан байна. Цуглуулгад түүнчлэн арьс арчилгааны зориулалттай нүдний ба нүүрний чийгшүүлэгч тос оржээ.

M.A.C эрчүүдэд зориулсан цуглуулга гаргалаа (фото 1)

цааш үзэх