Хайх

Санал асуулга: Бомбер vs Байкер хүрэм

Санал асуулга: Бомбер vs Байкер хүрэм

Cool vs cool

Text: Ө.Тодгэрэл


Эрэгтэй хүнд заавал байх хувцаснуудын тоонд бомбер, байкер хүрэм хоёулаа л багтана. Учир нь тэд маш сонгодог загварууд шүү дээ. Гэхдээ зөвхөн нэгийг нь л сонго гэвэл та ямар сонголт хийх вэ?

Дэлхийн II дайны үед MA-1 гэх нэртэй цэргийн өмсгөл байсан бомбер хүрэм өнөө үед эрэгтэй хүний шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй, сонгодог загвар болон хувирчээ. Бараг далаад жилийн түүхтэй энэ загвар 1950, 60, 80, 2000 онуудад бүгдэд нь тренд байж, тухайн үеийн эрчүүдийн гангараа болдог байлаа.

Харин өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн бомбер хүрмийн моод бүр хүчтэйгээр дэлгэрч байгаа нь Yeezy ба Vetements брэндүүдийн нөлөөнөөс үүдэлтэй байх. Мөн Saint Laurent, Dries van Noten, Gucci нарын ачаар торгон материалтай, хээ угалзаар баялаг загварууд анхаарлын төвд өртөж эхлээд байна. Энэ улиралд загварын томоохон хотуудын street style одууд бомбер хүрмээр гоёж маш олон удаа зурагчдын дуранд өртсөн нь энэ чиг хандлага залуус дунд хүчтэй тархаж байгаагийн нэгэн шинж юм. Хавар, намар, өвөл, хүсвэл бүр зун ч өмсөж болох бомбер хүрмийн энэхүү давалгаа ойрын ирээдүйд намдах шинжгүй харагдана.

Мөнхийн сонгодог хэрнээ улирал бүр шинээр тренд болдог бас нэгэн загвар бий. Тэр нь мэдээж хэрэг байкер хүрэм юм. Бодоод үзэхэд бид бүгдийн хайрт жүжигчид болох Брэд Питт ба Жонни Депп, хөл бөмбөгчин Дэвид Бэкхем нар байкер хүрмийг бүх л насаараа өмссөн мэт санагдана. Зүгээр ч нэг санагдах биш, тэд үнэхээр л залуу наснаасаа өдийг хүртэл энэ загвараар гоёсон хэвээр байна. Үүнээс харахад байкер хүрэм хэзээ ч модноос гардаггүй бололтой шүү. Хоромхон зуур cool төрх бий болгох увьдистай энэ хүрэм өдөр тутмын мөн үдшийн хувцаслалтад аль алинд нь тохиромжтой. Alexander Mcqueen, Balmain, Dior загварын ордуудын намар 2016 цуглуулгаас савхин материал бүхий хүрмийг олж харах боломжтой хэдий ч Эди Слиманы удирдлага доорх Saint Laurent-ы байкер хувилбар үргэлж хамгийн эрэлттэй нь байсаар ирсэн юм.

За тэгэхээр та бомбер багийнх үү байкер багийнх уу?

Бомбер (Givenchy)
Санал өгөх
Бомбер (Givenchy)
Байкер (Saint Laurent)
Санал өгөх
Байкер (Saint Laurent)

цааш үзэх