Хайх

Stella McCartney эрэгтэй хувцасны цуглуулга гаргана

Stella McCartney эрэгтэй хувцасны цуглуулга гаргана

Эрчүүдэд

Text: Buro.Mongolia


Зураг:

Stella McCartney брэнд сүүлийн таван жилийн хугацаанд хийгээгүй томоохон шинэчлэлт хийж, эрчүүдэд зориулсан загвар гаргах боллоо

Үүсгэн байгуулагдаад 15 жил болж буй Stella McCartney брэнд эрэгтэй хувцасны цуглуулга гаргах болсон нь шүтэн бишрэгчдэд нь нэг ёсны бэлэг боллоо. Стелла МасКартни хамгийн сүүлд 2010 онд хүүхдийн хувцасны цуглуулга гаргаснаас хойш ийм огцом алхам хийгээгүй юм. Брэндийн анхны эрэгтэй загваруудыг бид хавар, зун 2017 цуглуулгаас харах болно.

Stella McCartney эрэгтэй хувцасны цуглуулга гаргана (фото 1)

Стелла МакКартни байгаль орчинд ээлтэй, эко хандлагатай загвар бүтээдгээрээ алдартай загвар зохион бүтээгч. Тэрээр хэзээ ч жинхэнэ үслэг эдлэл болон арьс ашигладаггүй. Одоогоор эрэгтэй хувцасны салбарт байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн технологи эрхэмлэсэн брэнд бараг үгүй. Тэгэхээр энэ хоосон орон зай Stella McCartney Menswear-ын маш том давуу тал болж байна. 

 

цааш үзэх