Хайх

Versace шинэ эрэгтэй үнэртэн гаргана

Versace шинэ эрэгтэй үнэртэн гаргана

Dylan Blue

Text: Buro.Mongolia


Нэгэн зэрэг дайчин шиг эрэлхэг, муур шиг зөөлөн байж чадах эрчүүдэд зориулав

Эрэлхэг зан чанар Versace-гийн хувьд үргэлж нэгт байсаар ирсэн. Брэндийн сурталчилгаануудыг эргээд нэг харахад гол дүрийн залуус бүгд маш өргөн мөртэй, булчин сайтай, хүчирхэг галбиртай байдаг билээ. Гэхдээ үүний хажуугаар тэдгээр моделиудын царай ихэвчлэн маш зөөлөн бас өхөөрдөм төрхтэй байдаг. Энэхүү эрэлхэг ба зөөлөн чанаруудын хослол нь Versace-гийн гол онцлогуудын нэг болсон юм. Шинэ үнэртэн ч бас энэ түүхийг үргэлжлүүлж байна.

"Dylan Blue бидний санааг төгс дамжуулж байгаа нь надад их таалагддаг. Миний хувьд эрэгтэй хүн нэгэн зэрэг хүчтэй, тачаангуй, бардам, мэдрэмтгий бас зоригтой байх ёстой. Орчин үеийн эрчүүд эрх чөлөө мэдэрч, өөрийн бодит зан чанарыг илт гаргах болсон нь үнэхээр гайхамшигтай. Энэ бүх хандлагууд сэрүүн ба сэтгэл булаам шинэ үнэртний найрлагад багтсан байгаа. Сүрчгийн сурталчилгааны нүүр царайгаар тодорсон залуус ч бас өөрсдийн дүр төрхөөрөө энэ утга санааг илэрхийлж байгаа. Тэд бол хүч ба сэтгэлийн мэдрэмжийг хослуулсан дайчид юм" хэмээн Донателла Версаче шинэ сүрчгийн талаар ярьжээ.

Dylan Blue-гийн найрлагад бергамот лийр, грейпфрут, инжирийн навч, нил цэцэг ба хар чинжүү орсон байна. Сүрчгийн нээлт долоодугаар сарын 26-нд товлогджээ.

цааш үзэх