Хайх

Dunhill-ийн урласан костюм: Made to Match

Dunhill-ийн урласан костюм: Made to Match

Костюм бас оноо

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Singapore

Вахид Халиходичийг багийн шинэ менежер болсон тэмдэглэлт үйл явдалд зориулан Хөх Самурай багт Dunhill шинэ загварын костюм бүтээжээ

Альфред Данхилл Японы хөл бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа 2000 онд эхлүүлснээс хойш Японы үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолтоос гадуурх албан ёсны хувцасны иж бүрдлийг бүтээсэн юм. Шоон хээ, цул өнгө, дээдсийн гүн хөх зэрэг өнгөөр урласан бүтээлүүд нь хөл бөмбөгийн тоглолтын ногоон талбай дээрхээс бусад үеийн Хөх самурай багийн загварлаг байдлыг хэзээ ч алдагдуулж байгаагүй гэнэ.

Хамгийн сүүлд хамтран ажилласан бүтээл Made to Match загварын нэрийг нь Dunhill брэндийн захиалгын буюу made-to-measure хэмээх тусгайлан эсгэн оёдог программаас сэдэвлэн өгчээ. Бахархалтай, итгэлтэй, таатай байдлыг бэлгэдсэн нарийн судалтай, хөх өнгийн, хамгийн сүүлийн костюмны загвар нь багийн удирдагч, шинэ менежер Вахид Халиходичийг илтгэсэн бөгөөд уг костюмыг 2018 онд ОХУ-д болох хөл бөмбөгийн Дэлхийн цомын тэмцээнд Япон улсын нүүр царай болох багийн гишүүд өмсөж гарахаар болжээ.

 

цааш үзэх