Хайх

Жаред Лето Gucci сүрчигийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Жаред Лето Gucci сүрчигийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Сэлгэлт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле Холливуудын жүжигчинтэй хамтрахаар боллоо. Одооноос бид Жаред Летог Gucci Guilty үнэртний сурталчилгаанаас харах нь ээ

Бидний олж мэдсэнээр жүжигчин залуу Алессандро Микелегийн удирдсан, Венецид зураг авалтаа хийсэн брэндийн сурталчилгаанд аль хэдийнэ тоглоод амжсан байна. Бүтээлч захирал Жаред Летогийн дүр төрх шинэ үнэртний хэв маягт төгс тохирно гэж үзжээ. Дашрамд дурдахад уг сурталчилгааны зураг авалтад зориулж жүжигчин өөрийн төрхөө дахин нэг удаа өөрчилж, үсээ хараар будуулсан байна. Сурталчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч тун удахгүй зураг авалт болон бичлэг олонд дэлгэгдэх гэнэ.

Дашрамд дурдахад Жаред Летогийн хувьд энэ нь Gucci-тэй хамтарсан анхны туршлага юм. Өмнө нь Gucci Guilty үнэртний нүүр царайгаар жүжигчин Крис Эванс ажиллаж байсан билээ.

Жаред Лето Gucci сүрчигийн шинэ нүүр царайгаар тодорлоо (фото 1)

цааш үзэх