Хайх

360 хэмийн дүрс авах жингүйддэг камер

360 хэмийн дүрс авах жингүйддэг камер

Hover Camera

Text: Ж.Чинбат


Зураг:

Одоо үед өөртөө камер тээсэн дрон тийм ч сонин зүйл биш болсон. Тэгэхдээ дроноос илүү ойр зайд нисч, селфи зураг авч өгөх чадвартай шинэхэн нисдэг камер гараад байна.

Hover Camera нэртэй ухаалаг төхөөрөмж нь ямар ч нисгэгч, удирдлагагүйгээр өөрөө автоматаар нисч, 4к бичлэг болон 360 хэмийн дэлгэмэл гэрэл зургийг 13 мегапиксел нягтаршилтай авдаг. Тэр хөөрч байхдаа таны царайг таньж, дагаж зураг авах бөгөөд маш зөөлөн, тогтвортой хөдөлдөг тул зургийг сарнина гэж санаа зоволтгүй.

360 хэмийн дүрс авах жингүйддэг камер (фото 1)360 хэмийн дүрс авах жингүйддэг камер (фото 2)

Энэхүү жингүйддэг камерыг Zero Zero Robotics-ын хамт олон бүтээсэн бөгөөд өөрийгөө удирдах AI алгоритм дээр суурилан ажилладаг байна. Түүнд Snapdragon 810 процессор суулгаж өгсөн бөгөөд та үүнийг Samsung Galaxy S5, HTC One M8 зэрэг ухаалаг утаснуудаас олж болно. Hover Camera нь ердөө 238 гр жинтэй бөгөөд хаана ч авч явахад маш авчсаархан. Мөн түүнийг хөөрч байхад шүүрч авахад гар гэмтээхгүй карбон фибер материалаар хийжээ. Хэрэв та үүнийг АНУ-д эзэмших болвол FAA буюу Агаарын хяналтын албанд бүртгүүлэх шаардлагагүй юм байна. 

Hover Camera энэ зун АНУ-д худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд 600 доллараас эхлэнэ. 

цааш үзэх