Хайх

Apple компани шинэ MacBook танилцууллаа

Apple компани шинэ MacBook танилцууллаа

Ягаан өнгөтэй!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийхээр зарлагдаж байсан шинэ MacBook-ийг Apple компани танилцуулаа. Энэхүү шинэ бүтээл 1299 доллароос эхлэх үнэтэйгээр худалдаанд гарчээ

Шинэхэн загварын Macbook дотор Rose Gold гэх нэртэй шинэ өнгө нэмэгджээ. Мэдээж үүнээс гадна олон шинэ өөрчлөлт хийгдсэн байна. Жишээлбэл одоо Macbook-ээрээ арван цаг интернет орж, 11 цаг видео үзэхэд цэнэг нь хангалттай хүрэх болсон гэнэ. Мөн зөөврийн компьютерын график дүрслэл нь илүү сайжирч, мэдээлэл боловсруулахдаа илүү хурдан, чанартай болсон аж.

Энэхүү шинэ MacBook-ийн үнэ санах ойн багтаамжнаасаа хамаараад 1299-1599 долларын хооронд хэлбэлзэнэ.

Apple компани шинэ MacBook танилцууллаа (фото 1)Apple компани шинэ MacBook танилцууллаа (фото 2)

цааш үзэх