Хайх

Apple компани Thunderbolt Display дэлгэцийн үйлдвэрлэлийг зогсооно

Apple компани Thunderbolt Display дэлгэцийн үйлдвэрлэлийг зогсооно

Ингээд л гүйцээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2011 онд худалдаанд гарсан цагаасаа хойш нэг ч шинэчлэгдээгүй Thunderbolt дэлгэцийн үйлдвэрлэлийг зогсоох болсон байна

The Verge сайтын мэдээллэж буйгаар бол Apple компани "Thunderbolt Display" нэртэй дэлгэцээ үйлдвэрлэхээ больж байгаа гэнэ. Мэдээж агуулахад одоо байгаа бүтээгдэхүүнүүдийг Apple Store, онлайн дэлгүүрүүд болон бусад албан ёсны борлуулагчдаас хэсэг хугацаанд худалдаж авч болно. Тэгэхдээ агуулах үлдэгдэлгүй болж хоосрох нь ердөө л цаг хугацааны асуудал юм. 

Thunderbolt Display бол Apple компаний компьютерт зориулж үйлдвэрлэсэн цорын ганц гаднах дэлгэц байсан. Одоогоор ямар шалтгааны улмаас энэ дэлгэцийн үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа. Мэргэжилтнүүд Apple компанийг шинэ 4K эсвэл 5K нарийвчлалтай загвар гаргах магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг төдий зүйл. Тэгэхээр хэрэв танд Apple-ын дэлгэц байхгүй бол одоо яарах хэрэгтэй. Сануулж хэлэхэд, Thunderbolt Display дэлгэц нь 999$-оор худалдаалагдаж байна.

цааш үзэх