Хайх

Apple компанийн анхны телевизийн шоуны трейлер цацагдлаа

Apple компанийн анхны телевизийн шоуны трейлер цацагдлаа

“Planet of the Apps”

Text: Buro.Mongolia


Зураг:

"Voice" шоуны апп боловсруулагчдад зориулсан хувилбар удахгүй биднийг цоо шинэ санаануудаар алмайруулах гэж байна

Apple компани "Planet of the Apps" нэртэй анхны телевизийн шоугаа танилцууллаа. Уг шоунд хүссэн апп боловсруулагч оролцож өөрийн шинэ санааг санал болгох боломжтой юм. Хэрэв тухайн оролцогчийн санаа шүүгчдэд таалагдвал түүнд аппаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд зориулсан 10 сая долларын хөрөнгө оруулалт, зааварчилгаа болон Apple компанийн олон сая хэрэглэгчдэд хүрэх боломж олгох болно.

Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд will.i.am, жүжигчин Жессика Альба ба Гвинет Пэлтроу мөн бизнесмен, Wine Library TV видеоблогийн хөтлөгч Гари Вайнерчук нар орсон байгаа. Харин оролцогчид цахилгаан шатаар бууж байхдаа, хэдхэн минутын дотор багтааж өөрсдийн санаагаа танилцуулах дүрэмтэй.

"Planet of the Apps" шоу энэ хавар Apple Music-ээр цацагдах болно.

цааш үзэх