Хайх

Batman-ы шүтэн бишрэгчдэд зориулсан гар утас гарлаа

Samsung Galaxy S7 Edge

Text: Buro.Mongolia


Зураг:

Супер баатруудын давалгаа дэлхийг нөмөрч байгаа энэ үед Samsung компани Batman-д зориулсан Galaxy S7 Edge Injustice Edition нэртэй ухаалаг утсыг хязгаарлагдмал тоогоор гаргаж, энэхүү чиг хандлагыг дагахаар шийджээ

Samsung энэхүү "супер баатрын хэрэгсэл"-ийг Warner Bros. болон Injustice: Gods Among Us видео тоглоомын бүтээлчидтэй хамтран гаргасан байна. Гаднах загварын хувьд тус гар утас нь Batman-ы хуягийг санагдуулах бөгөөд ард талд нь алтлаг сарьсан багваахайн тэмдэг суулгаж өгчээ. Мөн энэхүү Samsung Galaxy S7 Edge утсанд Samsung Gear VR виртуал нүдний шил, сарьсан багваахайн хэлбэртэй тусгай Batman-ы зэвсэг (Batarang) дагалдаж ирнэ.

Одоогийн байдлаар Samsung Galaxy S7 Edge Injustice Edition загварын гар утас Хятад, Солонгос, Сингапур, Орос болон Латин Америкийн орнуудад зургаадугаар сард,  цөөн тоогоор худалдаанд гарна гэдэг нь тодорхой болоод байна.

Batman-ы шүтэн бишрэгчдэд зориулсан гар утас гарлаа (фото 1)

цааш үзэх