Хайх

Дубайд хүн тээвэрлэх зориулалттай автомат жолоодлоготой дрон ашиглалтанд орно

Дубайд хүн тээвэрлэх зориулалттай автомат жолоодлоготой дрон ашиглалтанд орно

Энэ зун

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"The Jetsons" хүүхэлдэйн киног санаж байна уу? Яг л Жетсоны гэр бүлийн сансрын унаа шиг дэлхийн хамгийн анхны хүн тээвэрлэх зориулалттай дрон таксийг Дубайд нэвтрүүлэх гэж байна. Хятадын "EHang" компанийн бүтээсэн энэхүү такси дрон нь нийт 117 кг жингийн даацтай бөгөөд нэг хүн болон жижиг оврын цүнх тээвэрлэх багтаамжтай гэж Time сэтгүүл мэдээллэжээ.

 

Энэхүү дрон нь нэг удаад 50 км зайд зорчих чадвартай ба дээд хурд нь 160 км/цаг хүрдэг байна. Дубай хот 2030 он гэхэд замын хөдөлгөөнийхөө дөрөвний нэгийг автомат жолоодлоготой болгох бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Тэд уг бодлогын хүрээнд "EHang" компаниас 184 ширхэг такси дроныг захиалжээ. Эдгээр дронууд нь автомат жолоодлоготой байх ба зорчигч зөвхөн хүрэх газрынхаа байршлыг л сонгох шаардлагатай юм байна. "EHang" компани захиалгыг ирэх долоодугаар сард Дубай хотод хүлээлгэж өгнө.

цааш үзэх