Хайх

Facebook Messenger найзуудад төлбөрөө хувааж төлөхөд нь тусална

Facebook Messenger найзуудад төлбөрөө хувааж төлөхөд нь тусална

“Group Payments”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Одооноос эхлээд найзууд өдрийн хоол, үдэшлэг дээр гарсан төлбөрөө Facebook Messenger ашиглан хувааж төлөх боломжтой боллоо. Энэхүү шинэ үйлдэл нь нийт гарсан төлбөрийг тооцож, хүмүүст төлөх ёстой мөнгөний хэмжээг илгээдэг байна. Мөн Facebook Messenger-ийн тусламжтай найзууддаа мөнгө илгээж, хүлээн авах боломжтой. Үүний тулд төлбөрийн картаа мессенжертэй холбоход л хангалттай. "Group Payments" үйлдлийг рестораны тооцоо эсвэл найздаа бэлэг авахаар мөнгө хураах гээд янз бүрийн тохиолдолд ашиглаж болох юм.

Facebook-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Парта Сундарам "Энэ үйлдэл бол маш хурдан, хэрэглэхэд хялбар бөгөөд үнэгүй. Та зөвхөн мессенжерийнхээ групп чат руу ороход л хангалттай" гэж хэлжээ.

Facebook Messenger-ийн энэхүү шинэ бүтээл одоогоор Android үйлдлийн систем ба ширээний компьютер ашигладаг АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй байна.

цааш үзэх