Хайх

Google компани шинэ мессенжерээ танилцууллаа

WhatsApp-ын загвараар

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани WhatsApp-тай ижил нууцлалтай мессенжерийн үйлчилгээ бүтээжээ. Энэ зуны сүүлээр гэхэд хэрэглээнд нэвтрэх шинэхэн мессенжер ямар, ямар чадвартай болохыг харцгаая

Энэхүү аппыг жил бүр зохион байгуулагддаг Android-ын програм боловсруулагчдын ээлжит чуулган дээр танилцуулсан байна. Google компани уг аппдаа "Allo" гэдэг нэр өгсөн бөгөөд Android-оос гадна, iOS-ийн хэрэглэгчид ч ашиглах боломжтой. Үүнээс гадна, "Allo" мессенжерийг ашиглахын тулд заавал Google хаягтай байх албагүй ба зүгээр л утасныхаа дугаарыг бүртгүүлэхэд л хангалттай юм байна.

"Allo" апп нь маш хурдан бөгөөд найдвартай байхаар зохион бүтээгджээ. Мөн хэрэглэгчид эможи, зураг ашиглаж болохоос гадна, өөрийн бичсэн захиагаа "шивнэж" эсвэл "хашхирч" явуулж болно. Үүний тулд өөрийн бичсэн үгэн дээрээ удаан дарж томруулж эсвэл жижигрүүлэхэд л хангалттай. Түүнчлэн "Allo" өөрийн гэсэн хиймэл оюун ухаантай. Түүнээс хүссэн асуултаа асууж болох бөгөөд найзтайгаа хийж байгаа яриандаа ч оролцуулж болно. Жишээлбэл хэрэв таны найз хурим эсвэл төгсөлтийн баярынхаа зургийг илгээвэл мессенжер таны өмнөөс баяр хүргэх чадвартай. Учир нь "Allo" аппын үйлдлийн системд ийм төрлийн зургийг таних чадвар суулгаж өгсөн байна. Google компанийн зүгээс мэдэгдэж буйгаар бол, тэдний серверт хэрэглэгчийн хувийн мэдээлэл хадгалагдахгүй гэнэ. Энэхүү систем нь хэрэглэгчийн илгээсэн зургийг шинжилж ашигласны дараагаар зүгээр л хаядаг гэжээ. Энэ үнэн байгаасай гэж үнэхээр найдаж байна. Учир нь "Allo" таны оройн хоолонд юу идсэнийг хүртэл санадаг бөгөөд хоол захиалахад тань туслана. Тодруулбал хэрэв та хэн нэгэнтэй энэтхэг хоолны тухай ярилцлаа гэж бодоход, мессенжер танд хамгийн ойр бөгөөд хүргэлт хийдэг энэтхэг зоогийн газруудаас санал болгоно.

Ямартаа ч, сайн аппууд ихдэнэ гэж байхгүй. Харин "Allo" шиг апп одоогоор өөр байгаа гэж үү?

цааш үзэх